Саяны намар зуслангийн хажуу айлын эгчээсээ Глоксиния цэцгийн нэг навч гуйж авсан юм. Монголоор Баримгана гэдэг юм байна лээ.
Яг ийм цэнхэр цэцэгтэй, цэцэг ер нь энд тэнд ургаж байхдаа нээх гоё цэцэглэж харагдаад хүний шуналыг хөдөлгөдөг байхаа хэхэ. Тэгээд яг авчраад тарихлаар урвайсаар урвайсаар өмнөхөөсөө бүр дор болчих юм. Энэ цэцэг тарих гэдэг ч донжийг нь олж байж л гоё сайхан ургуулдаг бололтой шүү.


Нөгөө навчаа усанд хийчихээд байгаад л байсан чинь удаж удаж ганц хоёр үндэс цухуйчихаж. Тэгэхээр нь баярлаад шороонд суулгачихсан чинь нөгөө ганц навч маань хорчийсоор хорчийсоор үхчих шиг л боллоо. Глоксиния цэцэг өвөл унтаж хамаг навчаа гөвдөг гэж нэг газраас уншиж байснаа санаад, тэр нь болж байгаан болов уу гээд нөгөө үхчихсэн навчаа хадгалаад л байгаа шд хэхэ. Хавар шинэ навч гарчих ч юм билүү гэж горьдоод.


Над шиг цэцэг анхлан таригчидад зориулаад Глоксиния цэцгийн арчилгааг оруулъя.






Ботаник нэр: Sinningia speciosa
Ургамлын аймаг: Geraniaceae



Гэрэл: Гэрэлд дуртай, гэхдээ хөшигний ард юмуу нарны шууд бус тусгалд байх тохиромжтой. Өглөөний эсвэл оройн нар тусдаг цонхонд байрлуулбал зүгээр.


 


Хөрс: Ус сайн шингээж, хурдан хатдаг, хүлэр хөвд агуулсан хөрсөнд ургуулна. 

Усалгаа: Идэвхитэй ургалтын үед нь дунд зэргийн усалгаа шаардлагатай. Өөрөөр хэлбэл, усалгааны хооронд хөрсийг хэт хатаах эсвэл хэт шалба норсон биш бага зэрэг чийглэг байхаар бодож усална. Шингэн бордоогоор 2 долоо хоног тутамд бордоно. Глоксиния цэцэг унтаж байхад, өвөл битгий бордоорой.  

Орчин: Хэдийгээр глоксиния нь халуун орны ургамал ч, температур хэт хүйтэн эсвэл хэт халуунд тохирохгүй. 15-25C ийн дулаанд хамгийн тааламжтай ургаж, сайхан цэцэглэдэг. Хэт их чийглэг орчин нь цэцгийн навч захаараа бараан өнгөтэй болно. Бага чийглэг орчин нь бас шинэ навчнууд цухуймагц унахад хүргэдэг. Тасалгаанд ургуулахад, чийгийг нэмэхдээ цэцгийн савны ус хадгалдаг тэвшинд нь хайрга чулуу хийж усаар дүүргэн чийгийг нэмж болно.

Хортон шавьж: Гэрэл, дулаан, чийгийг тохируулсан үед Глоксиния нь ямар нэгэн хортон шавьжид идэгдэхгүй. Цэвэрхэн нөхцөлд, ариутгасан эрүүл хөрс сонгон цэцгээ тариарай.

Арчилгаа: Шарласан навч, хагдарч байгаа цэцгийг авч хаяна. Ялзарсан цэцгийн дэлбээ, муудаж шарласан навч нь хортой шавьж, мөөгөнцөр үүрлэх гол үндэс юм. Услахдаа цэцгийн навчийг норгож болохгүй.


Энэ зааварчилгааг дагаад байхад энэ зурагнууд дээрх шиг л сайхан ургаад байх юм байна.



Эх сурвалж: http://www.gardenguides.com


2 comments:

Ундрах said...

би энэ цэцгэнд дургүй болчихсон үрээр тариад овоо болж байснаа үхүүлчихсэн, ер нь ийм үстэй цэцэг их хэцүү юм шигээ бортголжгон бас тарисан нэг л тиймэрхүү надад бол зохихгүй янзтай

Naraa B said...

харин тиймээ, би бас навч нь үсэрхэг цэцгэнд ерөөсөө дургүй. нэг л эвгүй байдаг юм хэхэ арчилгааг нь ч бас сайн хийж чадахгүйн байлээ

Post a Comment