Бонсай урлагт эхлэн суралцаж буй хүмүүст эхний шатанд ямар багаж хэрэгслүүд шаардлагатай байдгийг төдийлөн мэддэггүй. Эхлэн
суралцагчидад 3-4 ширхэг бонсайн багаж хэрэгсэлтэй байхад болно. 

Хонхор үүсгэж тайрагч - THE CONCAVE PRUNER 

Concave PrunerХамгийн нэгдүгээрт шаардлагатай багаж юм. Гол үүрэг нь салаа мөчрийг тайрах ба энэ багажаар тайрсны дараа шарх нь хурдан эдгэдэг. Уг багажны нэрнээс нь харсан ч тэр, модны иш мөчир дээр үүсгэсэн шарх нь хотгор хонхор үүсгэсэн байдаг. 


 
Ингэж тайрсан модны мөчир нь дээд тал эсвэл доод талаасаа биш харин тал талаасаа аньж, хурдан эдгэдэг. Мөн шарх аньсны дараа модон дээр ямар нэг товгор үүсгэдэггүй. 8 инчийн хотгор үүсгэж хяргагч хамгийн тохиромжтой хэмжээ юм. 


Тайрч буй өнцгийн геометр дүрс нь ч гэсэн энд маш нарийн. Багажны үзүүрээр маш жижигхэн мөчир төдийгүй ганц навчийг ч тайрч болно. 


Уг багажаар тайралт хийхдээ, ирний 1/2-ээс том хэмжээтэй зүйлийг тайрч болохгүй. 8 инчийн хяргагч нь 1,5 инч ба түүнээс доош диаметртэй мөчрийг тайрахад яг тохирно. Гэхдээ мөчир хэт нягт буюу зузаан, эсвэл бонсай модондоо ан цав үүсгэх гээд байвал илүү том тайрагч багаж сонгосон нь дээр. Тайралт хийхдээ модны их биенээс 1 инч орчим зайтай тайрна. Дараа нь Товгор үүсгэж тайрагч багажаар их биед үлдсэн мөчрийн ишийг нь тайрна. Товгор үүсгэж тайрагч багажны тухай доор бичсэн байгаа.


Мөчирний хайч - THE BUD SCISSORS


Нахианы хайчаар навч, цоморлиг ба жижиг мөчирнүүдийг хайчилна. Богинохон ир, хуруунд эвтэйхэн бариул зэрэг нь бонсай модны шигүү ургасан хэсгүүдэд хүрч нарийн тайралт хийхэд зориулагдсан. Гэхдээ богино иртэй учир тайралт хийхэд чадал шаарддаг. Хоёр бариулны хооронд зайтай байгаа нь модны шигүү хэсгийн навчийг хайчилж байхдаа замд таарсан бусад навч, мөчрийг давхар хайчилж гэмтээхгүй байх зориулалттай. 







Бонсай утас таслагч - BONSAI WIRE CUTTERS
Wire CutterБонсай мод хэлбэржүүлэхэд хөнгөн цагаан ба зэс утас ашиглах тохиолдол олон гарна. Модоо хэлбэржүүлж утсаар боочихоод утсаа таслах бол амархан. Харин мөчирт боочихсон байгаа утсыг мөчирнөөс нь салгах хэцүү. Утас огтлогчийнхоо зөвхөн үзүүр хэсгээр мөчрөө гэмтээлгүйгээр боосон утсыг нь тасална. Зүгээр дэлгүүрт зарж байгаа стандартын утас таслагч багажууд нь урт иртэй тул мөчир боосон утсыг таслахад төвөгтэй. Эдийн засгаа хэмнэж жирийн утас таслагч хэрэглэсэн хүмүүс хэлэхдээ, тохойгоо өвтгөн байж утас таслах шиг тамын зүйл үгүй гэж байна. Бонсайд зориулсан утас таслагчийн ир нь богинохон учир бага зэргийн хүчээр л утсыг дор нь тайрчихдаг гэнэ.






Товгор үүсгэж тайрагч - THE KNOB CUTTER


Knob CutterБайнга хэрэглэхгүй ч, шаардлагатай багажны нэг. Ир нь яг л тал бөмбөрцөг 2 талаасаа нийлчихсэн мэт хэлбэртэй. Ирний энэ хэлбэр нь мод руу маш хүчтэй ордог. Илүү цухуйсан хожуул, мөчирний үлдэгдэл ишийг тайрахад зориулагдсан. Мөчир буюу ишний тайрсан ормыг цэвэрхэн үлдээхийн тулд уг багажийг ашигладаг. Уг багажийг бас илүүдэл үндэс тайрахад хэрэглэдэг. 




Үндэсний дэгээ - THE ROOT HOOK
Бонсай модыг шилжүүлэн суулгахад хөрснөөс салгах, үндэсний орооцолдоог гаргах ажил байнга гарна. Жижиг хэмжээний бонсай шилжүүлэн суулгахад хүмүүс савх зэргийг ашигладаг ч том хэмжээтэй модон дээр бол үндэсний дэгээг ашиглана. 


Үндэс ухдаг гурван салаатай дэгээ хүртэл байдаг ч ганц үзүүртэй дэгээ нь жижиг үндсийг бараг гэмтээдэггүй учир илүү тохиромжтой. 





Үндэс хяргагч - THE ROOT CUTTER


Бонсайд ашиглахаар сонгосон модоо анх шилжүүлэн суулгахад үндсийг авч хаях, хяргах шаардлага гарна. Үндэс хяргахад Concave Pruner-г ашиглаж болох ч шороонд байгаа чулуу зэрэг нь багажны ирийг гэмтээх гээд байдаг. Харин зориулалтын үндэс хяргагч нь илүү хурц, зузаан иртэй учир үндэс хяргах явцад тааралдах жижиг чулуу зэрэгт яах ч үгүй. Үндэс хяргагч багажийг бас маш хатуу, бүдүүн мөчир тайрахад хэрэглэж болно. 






Бусад багажнууд 


Дээрх үндсэн багаж хэрэслүүдээс гадна маш олон багажнууд байдаг. Үүнд, хөрөө, сойз, бахь, цүүц, хөшүүрэг г.м. 


Эхний ээлжинд юу худалдан авах вэ?


Бонсай эхлэн суралцагсдад багажны ком хэрэггүй, харин concave pruner бас bud scissors байхад хангалттай. Бусад багаж хэрэгслүүдийг тухайн үед нь шаардлага гарсан үед нь авч болно. 


Эх сурвалж: BONSAI Magazine, May/June 1998, p 24 - 27

Дараагийн сэдэв: Модоо хэлбэржүүлэх






0 comments:

Post a Comment