Байгаль дээр цахирмаа нь шим тэжээлээ ойролцоо байгаа юу л бол юунаас олж авдаг, үүнд: унасан навч, амьтан шувууны сангас, эсвэл борооны уснаас. Та цахирмаанд тохирсон бордоо хэрэглэснээр цэцгээ илүү хурдан ургуулж, илүү ойрхон цэцэглүүлж болно. Бордоо худалдан авахдаа азот(N), фосфор (P), ба кали (K), мөн төмөр агуулсан бордоог сонгоорой.
Кали (K) нь ургамлын үр жимс боловсроход чухал үүрэгтэй. Фосфор (P) нь цэцэглэх, харин азот(N) нь ургамлыг эрүүл сайхан ургахад тусалдаг. Бордох хэмжээ нь ургамлын ерөнхий байдал, жилийн ямар улиралд ургаж байгаа, мөн ямар ургамал гэдгээс шалтгаална. Туршлагаас харахад, шинэ навч, иш ургаж эхлэхэд илүү азот хэрэглэж, харин улирлын сүүлээр илүү их фосфор (P) ба кали (K) хэрэглэх нь тохиромжтой.
Анхаарах зүйлс: Модны холтос бүхий хөрсөнд ургаж буй цахирмаанд азот, фосфор, калийн хэмжээг 30-10-10 гэсэн харьцаатай байх хэрэгтэй. Учир нь холтосонд байх бактери нь маш их хэмжээний азот хэрэглэж, ургамалд nitrogen дутагддаг. Мөн түүнчлэн, цахирмааг бордохдоо ямар төрлийн бордоогоор бордохоо маш сайн анхаарч, зааврыг сайн унших нь зүйтэй.
Бордохоосоо өмнө цэцгээ услаарай
Хуурай буюу нунтаг цахирмааны бордоог хэрэглэхээсээ өмнө эхлээд усанд уусгана. Хэзээ ч хуурайгаар нь шууд хэрэглэж болохгүй, тэгвэл цахирмаа үхэх аюултай.
Усанд ууссан цахирмааны бордоог усалсан цахирмаа цэцгэндээ хийнэ.
Дараагийн сэдэв: Шилжүүлэн суулгах
6 comments:
МОДОН ДЭЭР УРГАЖ БАЙГАА ЮМ ЧИНЬ АРГАЛ ДЭЭР УРГАХ БОЛОВ УУ?
Харин тиймээ, энэ Цахирмаа цэцэг модон дээр ингээд үндэс нь ил ургачихдаг сонин цэцэг шүү. Орчин нөхцөл, тохироо нь бүрдвэл аргал дээр ургаж магадгүй л юм.
HI. Olon saihan heregtei medelel hurgej baigad bayarlalaa. Shahirmaand zoriulsan bordoo mongold haanaas avah ve? soyolj tuv orson chin uuttai tsetsegt urgamliin bordoo gesn yum uzuled ene bolno gesn bi yag tohirson bordoo gedegt ni itgelgui bga bolhoor avsan bordoogo heregleegui bga. Mun tsahirmaanii zoriulaltiin sav ni bas gadur haragdahguin hanas olj boloh ve?
Сайнуу,
соёолжид цахирмааны зориулалтын хөрс гээд зарж байсан 3500₮ ч билүү дээ. хавар ороход цахирмааны сав бас тэнд харагдаж байсан шүү, нэг тийм хажуугаараа баахан олон нүхтэй шаазан сав, яг одоо байгаа үгүйг сайн мэдэхүй байна уучлаарай, ойрд соёолж ороогүй болохоор.
харин тэр бордооны хувьд цахирмааны биш бордоо хэрэглэхэд ямар байхыг би сайн хэлж мэдэхгүй юмаа, бүх төрлийн цэцгэнд гэсэн бол таарч магадгүй л юмдаа
Aan zaza bayarlalaa huu.Hariult shuurhai bn shu.
hehe zugeeree.
Post a Comment