Цахирмаа цэцгийн төрлөөс шалтгаалж дахин цэцэглүүлэх нь харилцан адилгүй. Ихэнх худалдаанд буй цахирмаа нь цэцэглэхдээ хялбар. Үүнд: Phalaenopsis, Zygopetalum ба Odontoglossum төрлийн цахирмааны температурыг бага зэрэг өөрчилснөөр дахин цэцэглэдэг.
Харин Oncidium ба Dendrobium төрлийн цахирмааг фосфороор баяжуулсан, цэцэглэлт идэвхижүүлэгч бүхий бордоогоор бордож байж дахин цэцэглэдэг байна.
Цахирмааны усалгаа, температур ба бордоог тохируулснаар жил бүрийн цэцэглэлтэнд чухал нөлөөтэй.
Сүүлийн цэцэг унахад, цэцэгний ишийг талаас доогуур нь тайрна.
Хурц, цэвэрхэн иртэй зүйлээр тайрч, ишний тэр хэсэгт нь хайлуулсан лаа түрхэж бактери орохоос сэргийлнэ.
Цахирмаагаа зөв арчилж чадвал тун удалгүй дахин цэцэглэнэ.
Энэ видео дээр ишийг хэрхэн тайрах талаар дэлгэрэнгүй байгаа.
5 comments:
Ene minii hamgiin durtai tsetseg. Manai hadmiind yostoi olon turluuruu baidag, hadam eej ch ih zuv asardiim shig baigaan, dandaa goy delbeelsen baidag. Bi 1 tsetseg avsan chin archilj chadahgui baisaar uhuulsen. Tegeed haramsaad, uhchih baih gej aigaad dahin avch chadahgui baisiin. Chinii ene zuvluguunuud unshaad dahiad oroldood uzmeer sanagdchihlaa. Zorig oruulsand thanks :)
би нэг цагаан өнгөтэй Palaenopsis аваад тэгээд яаж арчлахыг нь мэдэхгүй, нээт ухаад. тэгээд л бас над шиг хүмүүст хэрэгтэй байх гээд энэ мэдэллүүдийг оруулсан юмаа. ганц ч гэсэнхүнд хэрэг болсон бол яамай даа хэхэ
sain bnu. nadad neg mini tsahirmaa 1 sard hun ogson yuma. ter uydee tsetseglesen bsan. odoo ch tsetsegleed l bgaa. mini tsahirmaad tairalt hiideg yum bolov uu. esvel bngiin tsetsegleed l bdgiin bolovuu
hi,
тэр цэцэгний иш нь цэцэглэж дуусахаараа бүр хатаад байвал тайрчихаж болох байхаа, дахиад навчин доороос нь цэцэгний иш ургаад гараад ирдэг юм байна лээ
Usalgaag yaaj hiih vee
Post a Comment