Латин нэр: Lithops bella

Өмнөд Африкаас гаралтай Succulent төрөлд багтах уг ургамал нь бараан толботой хүрэн-шар өнгийн хос навчтай бутлаг ургамал юм. Living Stone буюу амьд чулуу, цэцэглэдэг чулуу гэдэг нэрээр олонд танигдсан. 



Температур:
16-29°C
Чийг:
бага чийг тохиромжтой
Гэрэл:
Нарны гэрэл маш их шаардана. Өмнө ба баруун зүгийн цонхонд сайн ургана

Хөрсний бүтэц:
Ердийн стандарт хөрс тохиромжгүй. Бүтцийн хувьд 3% элс буюу перлит, 2%  ялзмаг, 1% үржил шимтэй хөрс, 1% хайрга.
Усалгаа:
Усалгааны хооронд хөрсийг сайн хатаана. Өвөл усалгааг багасгах хэрэгтэй. Борооны ус хүчиллэг тул тохиромжгүй. Бүлээн усаар усална.

Бордоо:
Жилд 2 удаа бордоно. Усанд уусдаг бордоогоор 4-р сард нэг удаа, 7-р сард нэг удаа тус тус бордоно.
Үрслүүлэх:
Үрээр ба үндсийг хувааж үрслүүлнэ. 

Зөвлөмж:
Агааржуулалт шаардана. Хэтрүүлж услахаас зайлсхий. Цэцгийн тавганд жижиг хайрга дэвсэж, мөн хөрсний дээр 2.5см зузаантай жижиг хайрга дэвсэн ишийг ялзрахаас хамгаална.






Эх сурвалж: plantcare.com




2 comments:

Anonymous said...

hoo ene chin yostoi goyo ym bn shd, tseementen deer tsetseg urgana gedeg l boljiin. tgd mgl d bdiinmu bval nogoo heddee bugdend n olj ogooch. nz n ch end ooriigoo yaj gejiij yun tsetsegtei manatai l bn shu

Naraa B said...

mgld bdag um bnlee, oldvol pass hehe

Post a Comment