Fuchsia Bonsai
Фуксия буюу Гүнжийн нулимсийг (өөрөөр бас ялдам цэцэг) бонсай болгож ургуулах их хөдөлмөр шаардсан ажил бололтой. Энд нэг хүн өөрийнхөө фуксияг бонсай болгож хэлбэржүүлэн ургуулж буй процессоо зурагтай нь нийтэлснийг сонирхуулъя.

Бүр анх 1998 онд Фуксия  (Мagellanica гэдэг сорт нь юм байна) цэцгээ бонсай болгож ургуулсан гэнэ. Энэ цэцэг нь их ургалт сайтай, зурган дээр намхан хуванцар саванд суулгаад бас өвөл тайралт хийсэн зураг.

Fuchsia Bonsai Progression
Fuchsia Bonsai Progression2000 оны зун. Фуксияг бонсайн саванд шилжүүлэн суулгасан, цэцэг бутлаг хэлбэртэй ургасан байдалтай байна. Цэцгийг илүү бутлаг болгохын тулд зунаас намрын эхэн сар хүртэл цэцгийн цоморлигуудыг байнга тайрах хэрэгтэй.

2002 оны зун. Хоёр жилийн хугацаанд цэцэг ч илүү бутлаг болон ургаж, бонсай ургахад тохиромжтой дугуй хэлбэртэй саванд шилжүүлэн суулгасан байна. 
Fuchsia Bonsai Progression
Fuchsia Bonsai Progression2002 оны өвөл. Тайралт хийсний дараа. Сүүлийн хэдэн жилд фуксия маань хангалттай олон салаа мөчиртэй болжээ. Өвлийн улиралд бүх навчийг тайрч, салаа нь сийрэгжсэн байна.

2003 оны хавар. Өнгөрсөн зун ид ургалтын үедээ фуксия цэцгийн үндэс ямар их ургасныг харуулж байна. Жил бүр үндэсний 50%-г тайрдаг. 
Fuchsia Bonsai Progression
Fuchsia Bonsai Progression2003 оны зун. Илүү намхан саванд, илүү бутлаг фуксия ургаж байна.

2003 оны намар. Намар сэрүүсэхэд, ихэнх навчнууд шарлаж унана. 
Fuchsia Bonsai Progression

2003 оны өвөл.  Модны үхсэн салаанууд нь ургаж буй ишнээсээ салсан байна. Үхсэн салааг нь авч оронд нь чулуу байрлуулахаар болов.
Fuchsia Bonsai Progression
Fuchsia Bonsai Progression
Яг тохирох хэмжээтэй чулууг завсарт нь байрлуулав. 
2003 оны өвөл. Үлдсэн навчнуудыг бүгдийг зулгааж,  мод маань тайралт хийхэд бэлэн боллоо.

Fuchsia Bonsai Progression
Fuchsia Bonsai
2006 оны 8 сар. Гурван жилийн дараа, бонсай маань илүү бат бөх болон ургасаар л......
.......Бас тоо томшгүй их цэцэглэсээр л! 

Fuchsia Bonsai







2 comments:

Unknown said...

ямар гоё юм бэ даанч ингэж ургуулж чадахгүй байхаа зүгээр ургуулсан бонсай л авмаар байх юм зардаг болов уу найзуудаа одоо цэцэгнийхээ савийг томруулж шилжүүлэн суулгаж болно биздээ тэ туршлагаасаа хуваалцаарай танай блогийн байнгы зочин шүү маш гоё блог гэгээлэг

Naraa B said...

naraa102030-d
minii blogiig sonirhon unshdagt bayarlalaa. gaduur end tend haaya gants 2 bonsai haragddag um. gehdee urdaas orj irsen um shig bnlee. hudaldagch ed nar n yamar tsetsgiig ingej bonsai bolgoson be geheer uuduus bonsai l geed bdiin hehe. uursduu ingej hiigeed zardag hun manaid odoogoor bhgui bhaa.

Post a Comment