Бонсай болгох модоо сонгосныхоо дараа уг модоо сайтар ажиглаарай. Бүх бонсайд ард тал ба урд тал байдаг, хэрэв чадвал өөрийн модны аль талийг урд тал болгохоо шийдээрэй. Ерөнхийдөө 5 төрлийн бонсай хэлбэржүүлэх техник байдаг. Таны мод эдгээрийн аль нэгэнд багтана.
Тэгш хэмтэй хэмтэй босоо буюу chokkan
Тэгш бус босоо буюу Moyogi
Налуу буюу shankkan
Хүрхрээ буюу kengi
Хагас Хүрхрээ
Алхам 1
Модныхоо өнгөн хөрсийг нь авч гол үндэс нь хаанаас эхэлж байгааг сайтар ажигла. Өөрөөр хэлбэл хамгийн доод салаа мөчир хүртэл таны модны их бие хир урт байгааг олж тогтоо.
Модныхоо өнгөн хөрсийг нь авч гол үндэс нь хаанаас эхэлж байгааг сайтар ажигла. Өөрөөр хэлбэл хамгийн доод салаа мөчир хүртэл таны модны их бие хир урт байгааг олж тогтоо.
Алхам 2
Хурц иртэй хайч авч хөгширсөн навч, үхсэн мөчрүүдийг авч хая. Дараа нь салаа мөчрүүдийн доороос шинээр ургаж буй навчнуудыг тайрна.
Алхам 3
Модоо анхааралтай ажигла. Энд та аль талийг нь урд тал болгохоо шийднэ. Бонсайн урд талыг сонгохдоо, гол мөчир нь модны 1/3-ээс эхэлж баруун буюу зүүн тийш чиглэлтэйгээр дээшээ ургасан байх ёстой. Энэ шаардлагад нийцэх мөчир олохыг хичээгээрэй. Модоо урд талаас нь харахад та олон салаа мөчирнүүд дундаас модны их биеийг харж байх ёстой. Гэхдээ та зарим мөчирнүүдийг авч байж модныхоо их биеийг харж болно. Модны урд талаас нь харахад танруу чиглэж ургасан ямар нэг мөчир буюу үндэс байх ёсгүй. Хорвоо дээр хоёр ижилхэн мод байдаггүйтэй адил энэхүү шаардлагад төгс нийцэх мод олох хэцүү ч та дээрх шаардлагыг санаж байх хэрэгтэй.
Алхам 4
Өөрийн дизайндаа ашиглах мөчрүүдээ сонгож ав. Эхлэн суралцагсад хэт их навч үлдээх нь элбэг тохиолддог, гэхдээ та модоо хэлбэржүүлж тайрсан бут биш харин яг мод шиг харагдуулахыг хүсч байгаа шүү дээ. Мөчирнүүдийн хоорондох зай бас чухал. Эхний мөчир модны 1/3-ээс эхэлж баруун буюу зүүн тийш чиглэлтэй ургасан байх ба дараагийн мөчир нь үл ялиг дээрээс эсрэг чиглэлтэй ургасан байна. Хэрэв боломжтой бол эсрэг чиглэлтэй мөчир нь ижил урттай байхаас зайлсхий, үүнийг bar branch гэх ба тийм ч үзэмжтэй харагддаггүй. Гурав дахь мөчир нь арай дээхнэ ард талаас ургана. Энэхүү загварт өөрийнхөө модыг аль болох ойртуулахыг хичээгээрэй.
Аль мөчрүүд үлдэхийг шийдсэний дараа бусад бүх хэрэггүй мөчрүүдийг тайрч хаяна. Таны модны үндсэн хэлбэр гурвалжин байх хэрэгтэй. Гурвалжингийн 3 талын хэмжээ урт, богино ямар ч байж болно, гэхдээ гурвалжин дүрсээ л хадгалсан байхад болно. Үлдсэн мөчрүүдээ доороо урт, дээшлэх тусмаа богино байхаар хөнгөхөн тайрч хэлбэржүүлнэ. Одоо ингээд таны модны үндсэн тойм хэлбэр нь гарч ирлээ.
Аль мөчрүүд үлдэхийг шийдсэний дараа бусад бүх хэрэггүй мөчрүүдийг тайрч хаяна. Таны модны үндсэн хэлбэр гурвалжин байх хэрэгтэй. Гурвалжингийн 3 талын хэмжээ урт, богино ямар ч байж болно, гэхдээ гурвалжин дүрсээ л хадгалсан байхад болно. Үлдсэн мөчрүүдээ доороо урт, дээшлэх тусмаа богино байхаар хөнгөхөн тайрч хэлбэржүүлнэ. Одоо ингээд таны модны үндсэн тойм хэлбэр нь гарч ирлээ.
Жишээ болгон сонгож авсар арц мод:
Энэ мод маань дээрх бонсайн үндсэн хэлбэрүүдээс informal upright, slanting, cascade ба semi cascade гэсэн хэлбэрийн алинд ч тохирно. Иш нь тахийсан муруй учир уг модоо informal upright гэсэн хэлбэрт оруулъя.
Хэрэв таны мод үрсэлгээний саванд байгаа бол савнаас нь салгаж үндсийг ил гарга. Ихэвчлэн, модны үндэс маань хөрсний өнгөс хэсгийн доохноос эхэлж ургасан байдаг. Өнгөн хэсэгт байгаа модны үндэсний хэлбэр маань бонсайг маш үзэмжтэй харагдуулдаг учир, модны гол үндэс нь хаанаас эхэлж байгааг олох хэрэгтэй.
Хэрэв мод хуванцар саванд ургаж байгаа бол яг энэ үед савнаас нь салгах хэрэгтэй. Савнаас нь гаргаж модтойгоо ажиллах явцдаа үндсийг нь хатаахаас болгоомжлоорой. Ус шүршигчээр байнга үндэс рүүгээ цацаж чийглэж байгаарай.
Модны их биенээс салаалсан бүдүүн гол үндсийг олтлоо шороогоо болгоомжтой салгана. Зураг дээр ноос самнадаг дэгээгээр үндсийг шорооноос салгаж байна. Та заавал бонсайд зориулсан үндэс ухдаг дэгээ ашиглалгүй бас, сэрээ, савх, муруй төмөр зэргийг ашиглаж болно. Зурган дээрх шиг жижиг модны хөрс нь амархан салдаг. Гэхдээ та модоо савнаас сулласан бол үндсийг нь үргэлж чийглэж өгөх хэрэгтэй.
Зураг дээр та модны бүдүүн үндэс хүртэл хичнээн их хөрс авч хаясныг харж байна. Ийм их хөрснөөс авсанд санаа зоволтгүй, дараа өөр саванд эсвэл бонсайн зориулалтын саванд шилжүүлэн суулгах үед хөрс нэмчихэж болно.
Жижигхэн үндэснүүдийг хяргана. Ингэснээр таны модны их бие илүү урт болно. Одоо модоо дахин анхааралтай ажилгла, засч хэлбэржүүлчихсэн бонсай байна гэж төсөөлөх гээд үз. Хэрэв та сэтгэлд бонсай мод төсөөлөгдөхгүй байвал урам хугарах хэрэггүй, хүмүүс замынхаа дундаас чиглэлээ өөрчлөх нь бий. Ядаж л модныхоо урд талыг нь олоорой.
Энд Арц мод маань урд талаасаа харагдаж байгаа байдал нь.
Мөчрүүдийн байрлалыг илүү сайжруулахын тулд та утсаар боож болно. Энэ нь заавал шаардлагатай зүйл биш ч, модыг хурдан хугацаанд сайжруулдаг.
Дараагийн сэдэв: Саванд шилжүүлэн суулгах ба боох
0 comments:
Post a Comment