Үрсэлгээнүүд маань долоо хоногийн дараа ямархуу байдалтай байгааг сонирхуулъя.
Би эхлээд үрээ соёолуулахдаа том үрнүүдийг бол нойтон маарльд боогоод гялгар уутанд хийгээд тавьчихсан юм. Наранцэцэг, marigold цэцгийн үрнүүд 1,2 хоноод л шууд соёолж байна лээ. Харин хятад астра бараг 10аад хонож соёолсон. Маш жижиг үрнүүдийг усанд дэвтээлгүй шууд хөрсөн дээр нь асгачихсан, дээгүүр нь ч шороогоор хучаагүй, шорооных нь чийгийг алдуулахгүй гээд дээгүүр нь гялгар уутаар бүтээчихсэн, нэг тийм хүлэмж маягийн болговол амархан соёолдог гэнээ.

Одоогоор бүх үрээ шороонд суулгаад 7 хонож байна.

1. Примула (Primula ). 20ш үрнээс ганцхан нь соёолсон


2. Том наранцэцэг. Тарихад хамгийн урамтай цэцэг байна лээ. Бараг бүгд шахуу соёолсон. Өдөр өдрөөр л  маш хурдан ургаж байна. Үр болгоныг 1 удаагийн аяганд суулгачихсан юм. Томрохоор нь саванд  суулгана, эсвэл шууд гадаа тарих санаатай байна.



Маарльд боогоод соёолсон байна






 3. Рудбекия 30ш. Үрнүүд нь жижигхэн болохоор салгаж суулгахаас залхуураад цацчихсан чинь баахан шавааралдаад соёолчихсоон. Одоо яаж салганаа энэ хэдийгээ.



4. Мини-наранцэцэг 15ш. Том наранцэцэг шиг нойтон маарльд боогоод тавьчихсан дорхноо соёолчихсон. 50см хүртэл өндөртэй ургадаг тасалгааны наранцэцэг гэсэн.




Нэг үрийг нь туршилтын журмаар 2 сард яг цагаан сарын үеэр тарьсан юм. Одоо цэцэглэх гэж байгаа.

 5. Хятад астра 50ш. Маарльд боогоод удаж удаж ганц хоёр нь соёолж эхэлж байхаар нь шороон дээр цацчихсан. Ганц хоёр л ургаж байна. Эсвэл удаан ургадаг цэцэг юм болов уу.




 6. Marigold 40ш. 






 7. Нэрийг нь мэдэхгүй 2 төрлийн үрнүүд. Одоогоор ургаж байгаа ямар нэг шинж тэмдэг алга.





Одоогийн байдлаар нэг иймэрхүү л байна. Үрсэлгээнүүдээ хэрхэн ургаж байгааг 7 хоног бүрээр нь update хийж байнаа ;)











21 comments:

zaya said...

Goy yumaa. huurhun urgaj bna shuu. Minii begonia neeree soyolj ehelj bna lee bayarlaad l bgaa he he.Neeree narantsetseg ch tarihad uramtai tsetseg shuu. Bi gadaa urguuldag bsiin. Namar uriig ni avch huraagaad havar ahiad l suulgahaar urgachihdag, goy shuu.

Naraa B said...

Hi Zaya, Tiimuu za bayar hurgey. bi tegwel narantsetsegee namar uriig n huraaj awnaa. gehdee ene aimaar hurdan urgah umaa, udahgui gert bagtahaa bailaa yaanaa hehe

Nogoohon said...

Хятад үр гарц нь их муу юм шиг санагдсан. Ялангуяа олон наст тасалгааны цэцгийн үр нь. Би нэг наст цэцэг ерөөсөө тарьдаггүй юм, хаанаа ч тарих билээ дээ. Нэг удаа сараана Лилия цэцэг тариад их гоё ургаад аймаар гоё цэцэг гараад. Даан ч цэцэг нь ердөө 7 л хоносон байх. Тэгээд цэцгээ хатсаны дараа шууд навч иш нь тэр чигээрээ хатаад хагдраад эхлэхээр нь за би л ургуулж чадахгүй алчихлаа даа гэж бодоод. Бүүр хатаад уначихаар нь хуга татаад хаячихвөө. Тэгээд шороонд нь өөр цэцэг тарих гээд ухсан чинь нээг их том булцуу байдаг байгаа. Хөөрхий тэр булцууг нь авч хүйтэн харанхуй газар өвөлжүүлээд дараа жил нь дахиад суулгаад тарьдаг байсан юм байна л даа. Хэхэ би тэрийг нь мэдэхгүй, тэгээд ч булцуугаа шороог нь ухаж байхдаа аймаар хагалаад бутлаад гэмтээчихсэн. Ер нь тийм булцуут цэцэг аймаар гоё цэцэгтэй байдаг юм билээ.

Naraa B said...

Hi Naraa,
Харин тиймээ, тэр булцуут цэцэгс чинь тарихад их хэцүү юм байлээ. Үндэстэй цэцэг бол амар шдээ, хавар л жаахан тайрч хэлбэржүүлээд л өөрөө тэгээд цэцэглээд байна. Харин тэр булцуут чинь булцууг нь амраахгүй бол ер цэцэглэдэггүйм шиг байлээ шд. Би өнгөрсөн жил нэг цикламен аваад зун булцуугаа амраахаа мэдэхгүй услаад л байсан чинь энэ өвөл ганц хоёрхон л цэцэг гарсан, олигтой цэцэглэхгүй байна лээ.

Одоо бүр булцуут цэцэг тарина гэхээс жаахан төвөгшөөгөөд байгаа хэхэ.

Zulaa said...

Sain bnu! Tanii blog ih taalagdlaa. Bi tsetsgend ih durtai, gehdee odoonoos l tarij ehleh gej bna. Asuuh gants neg zuil garaad. Bi tanii bichlegnees nomorgono tsetsegnii talaar unssan. Ene hunii eruul mended sain gesen bsan. Yag yund sain yum bol? Tegeed bagsaital urgasan nomorgono tsetsegnees undseer 2,3 navch taslaad suulgasaan. Her usand durtai urgamal yum bol! Tsetsgiig er n zaaval dooroo nuhtei savand suulgah yostoi yu? Bas orchid gedeg tsetsgiig zugeer l shilen savand yamarch horsguigeer dan modnii holtsoor duurgeed tarisan bh yum bilee. Ene yamar uchirtai yum bol?

Naraa B said...

Hi Zulaa,
Миний блогт зочилсонд баярлалаа. Эрүүл мэндэд тустай ТОП7 цэцэг гээд бичлэг байгаа, тэнд нөмөргөнө цэцгийн ач тусыг бичсэн байгаа, линк нь доор байна.
http://zayceva.blogspot.com/2011/02/7.html

Цэцгийн сав доороо нүхтэй байх хэрэгтэй. тэгэхгүй бол цэцэг усалсан илүүдэл ус нь доош урсаж гарахгүй бол савныхаа ёроолд тунаад цэцгийн үндсийг нь ялзруулчихна. бас хэт их чийгтэй бол зарим нэг хортон шавьж өсч үржээд байдаг юм байлээ шүү.

Харин тэр Orchid буюу Цахирмаа цэцэг байгаль дээрээ үндэс нь ил ургаж, нарны гэрэл борооны уснаас шим тэжээлээ авч байдаг. Тийм учраас цахирмаа цэцгийг үндсийг нь нар салхи үзэж байхаар хөрсөнд тарьдаг юмаа. Миний бичлэг дотор ЦАХИРМАА гээд бүтэн бүлэг бий шүү орж үзээрэй.
Баярлалаа.

zaya said...

Hi Naraa. Tsetsegnuud ni saihan urgaj bnu? Bi yum asuuh geel. Bi nuguu alim ene ter ureer tarisan gesen dee. Ter maani nimbeg orange 2 ni ch saihan urgaad l bna. Alim ni ovoo heden navchtai bolood saihan urgaj bsnaa l navchnuud ni harlaad uheed boldgui ee. Yuniih yum boloo? Chamd medeh yum bhgui biz? Nzdaa tuslaach please?

Orchidee said...

mundag ih ajil hiijee. Bi bas heden ur shoroond bulchihlaa kkk. ETevcheeretei huleehiim baina te. Yum boloh baihaa gej naidaj l baina

Naraa B said...

Hi Zaya,
би алим, мандарин эд нар тарьж үзээгүй болохоор яг сайн зөвлөж мэдэхгүй байнаа уучлаарай. би нэг хэлж байсан даа бизнетворк.мн дээр нэг бүлэг байдаг гээд. тэр бүлэгт бүр энэ талаар хэлэлцүүлэг байсан шүү тийшээ орж асуувал мэддэг хүмүүс нь хариулах байхаа.

Naraa B said...

Hi Orchidee,
үрнүүд чинь удахгүй соёолох байхаа, том үрнүүд бол дорхноо соёолоод урамтай юм байна лээ, жижиг үрнүүд л харин жаахан эмзэг байдаг юм билээ. Амжилт

би said...

Сайн уу Заяа. Гүзээлзгэнэ яааж үрээр тарьдагыг мэдэхгүй биз. Надаа нээх жижкэн үрнүүд байгаад байдаг.

Заяа said...

Hi Бөбөг
Хэ хэ яасан хөөрхөн нэртэй юм бээ. Би яг гүзээлзгэнэ тарьж үзээгүй болохоор сайн хэлж мэдэхгүй л байна. Уг нь тарих гээд үрийг хайгаад л байгаа олдодгүй ээ. http://amitabas.blog.banjig.net/post.php?post_id=36423
Энүүгээр ороод үзүүл нэг эгч гүзээлзгэнэ тарьсан талаараа бичсэн байна лээ. Үрийг нь олж байгаад энэ заавраар тарий гэж бодоод байгаа шдээ. Бас энүүгээр ороод үзээрэй
http://www.delgeen.com/archives/5794

Snow said...

Би үрээр гүзээлзгэнэ тарьж байгаа. Хэдэн үр нойтон салфетканд хийчихсэн чинь соёолчихсон...Харин ямар хөрсөнд яаж суулгахаа мэддэгүй ээ туслаач.

Naraa B said...

хөвдөн хөрсөнд л хүмүүс суулгаад байдаг юм байлээ. манай ээж гүзээлзгэний үр соёолуулаад хар шороонд суулгасан ургаагүй шд. их л сийрэг хөвдөн хөрсөнд ургадаг гэсэн

Заяа said...

Hi Zayceva,
Ene deer tarisan Primula gej tsetseg chini her urgasan be? Bi bas iim tsetsegnii ur suulgaad 7 honoj bna gardaggui . Ur ni ih tsuuhun uutandaa 6 han shirheg bna lee. Ug ni olon nast tasalgaand tarij boldog yum bna lee.Ih udaan tsetsegteigee bdag huurhun ch tsetseg gardag gesen. Tegeed tasalgaandaa tarih sanaatai suulgatsan chini 6 urnees neg ni ch bdgui shuu he he. Urgalt her turgen tsetseg yum bol gej asuuh geel?

Заяа said...

Hi Zayceva,
Nuguu biohumus geed bordoo yariad bsan daa. Ternees chini chiigiin ulaan horhoi gardag yum shig bhiin. Bi tsetsegniihee hursiih uhaad uzsen chini jijigheen chiigiin ulaan horhoi aimar ih bolchij ene sain uu muu yu? deer ni bas jijigheen tsagaan amitad guigeed bnaaa. hursun deeree il haragdahgui hernee hursuu suhuud harahaar l jijigheen tsahaan yumnuud guigeed. Bi ter bio bordoog ariutgaagui shuud hereglesen ni buruu bolj bh shig bna. Yanz buriin yum garaad ustgah argha bnuu? Eswel shuud hursiig ni solih uu? yaah ve tuslaarai

Naraa B said...

Сайнуу Заяа,
энэ Примула ерөөсөө цухуйгаагүй шдээ, гэхдээ хавар эрт тарьсан болохоор нар дутсан ч байж магадгүй. би лав ургуулж чадаагүй ээ.
яанаа тэр хорхойтсон бол хөрсийг нь сольсон дээр байхаа. би бас үзэсгэлэнгээс нэг гоодаль авсан чинь янз бүрийн хорхойтой байхаар нь шууд шороог нь солиод цэцгээд бас крантанд угаачихсан шдээ, тэгсэн одоо зүгээр сайхан ургаж байгаа. ер нь хөрсийг нь л сольсон дээр дээ

Заяа said...

Баларсан юмаа хэ хэ. Тэгвэл хөрсөө бушуухан сольхоос. Зөвлөсөнд баярлалаа.

Naraa B said...

тэр чийгийн улаан чинь цэцэгний хамаг үндсийг нь идээд үхүүлчихдэг гэж хүмүүс ярьж байсан шүү

Anonymous said...

би тэр примулаг бас суулгаад 7 хонож байна, 4 хоног ил байлгаад 7 хоног хөргөгчинд хийгээд,юу ч алга, өнөөдөр ил гаргачихлаа, хүйтрээд дулаараачлаа гээд андуураад ургах болуу гэж бодсын. хэ хэ

Naraa B said...

хэхэхэ миний примула бас ургаагүй ээ, харин нөгөө нэг настууд нь бүгд ургасан. энэ чинь өнгөрсөн жилийнх шдээ гэхдээ. энэ жил би нэг наст тариагүй ээ гэрт багтахгүй хэцүү юм байлээ. харин ганц хоөр олон наст цэцэг л тарьж байгаа

Post a Comment