Өнөөдөр Соёолж орсон чинь нээх гоё ягаан өнгөтэй баахан цикламен. Бүгд цэцэглэчихжээ. Өнгөрсан хавар цэцгийн үзэсгэлэнгээс бараг навчгүй хоосон шахуу жижигхээн булцуу авсан юм. 


Ямар өнгөтэй цэцэг гардагийг нь ч мэдэхгүй, худалдагч нь доороос нь усалдаг гэж хэлснийг нь ч сайн ойлгоогүй авчихсан гэж байгаа.


Зунжингаа ямар нэг ургаж байгаа шинж тэмдэг гарахгүй байж байснаа л намраас гэнэт жижигхэн навчнууд ургаад, бас цэцгийн ганц хоёр цоморлиг ч гарч эхэлж байна. Ямар өнгийн цэцэг гарах бол гэж хүлээгээд л байна. Цикламен цэцгийн талаар нь интернэт жаал ухав. 


Энэ цэцэг маань намраас хаврыг дуустал цэцэглэж, харин зун нь амардаг өвөрмөц цэцэг юм байна. Тасалгаанд ургадаг төрлийг нь Cyclamen Persicum (монголоор Ниллэг гэдэг юм байна лээ)гэдэг, зүрхэн хэлбэртэй навчтай, олон наст булцуут ургамал. Ягаан, улаан, цагаан өнгийн цэцэг гардаг. Цэцэглэсэн үедээ 20см орчим өндөртэй, дулаан уур амьсгалтай орнуудад бол гадаа гудамжиндаа цэцгийн мандалд л тарьчихдаг гэнэ. 



Хөрс: үржил шимтэй стандарт хөрсөнд сайн ургана, хөрсөнд тарихдаа булцууны дээд хэсгийг ил гарч байхаар тарина.

Усалгаа: Навч ургаж байгаа нь цикламен ид ургалтын үедээ байгааг харуулна. Энэ үед нь усалгааны хооронд хөрсийг сайн хатааж усална. Булцууны дээд талд ус хүргэхээс зайлсхий. 


Навч унаж эхлэх үед, ургамлыг 2-3 сарын турш хуурай байлгана. Ургамал унтаж байхад усалбал булцуу ялзрах аюултай. Намар 9-р сараас эхлэн цикламены шинэ навчнууд цухуйж эхлэхэд усалгааг үргэлжлүүлнэ.



Чийг: Өвлийн улиралд чийг маш ихээр шаардана. Цэцэгний суурь тавганд устай хайрга дэвсэх зэргээр чийгийг нэмэгдүүлж болно.

Бордоо: Ид ургалтын үед нь азот багатай бордоогоор 2 долоо хоног тутам бордоно.

Гэрэл: Нарны хурц, шууд бус гэрэл тохиромжтой. Зун унтаж байхад нарны хурц гэрлээс хол байлгана.




Үрслүүлэх: Цикламеныг үрээр тарина.

Температур: Цикламен халуун, хуурай агаарт дургүй, гэхдээ 10С-ээс доош температурт байлгаж болохгүй. 


Цикламен унтаж байх үед:

Цикламен цэцэг нь зун унтаж амардаг. Бороо, халууныг тэвчдэггүй учир амралт авдаг. 4-р сараас эхлэн цикламены навч шарлаж унана. Тасалгаанд ургаж буй зарим цикламен бүрэн унтахгүй байх нь ч бий.

Зун цикламеныг агаарын урсгал сайтай хуурай сэрүүн, сүүдэртэй газарт байлгана. 

Цикламен унтаж байхад нь савыг нь томруулан шинэ хөрсөнд шилжүүлэн суулгана.

9-р сараас эхлэн дахин услахад цикламен маань дахин ургаж эхэлнэ.

Эх сурвалж: about.com



1 comments:

Anonymous said...

Ёстой гоё хэрэгтэй мэдээлэл байлаа. Баярлалаа.

Post a Comment