За түрүүний удаад Цахирмаа цэцгийн арчилгааны талаар цувралыг хүргэж байсан бол, энэ удаад Бонсай хэрхэн хийх, арчлах, хэлбэржүүлэх талаар цуврал зөвлөмжүүдийг над шиг анхлан суралцагсаддаа хүргэе. 

Бонсай гэдэг бол ургамал биш харин процесс юм, энд ямар ч шидэт зүйл байхгүй, генетикийн ямар ч жижигрүүлсэн зүйл байхгүй. Тийм болохоор цэцгийн дэлгүүрээс бонсай хийх модоо сонгоход л хангалттай. Ер нь бол ямар ч модыг бонсай болгон хэлбэржүүлж болох ч зарим нь илүү тохиромжтой байдаг. Та өөрийгөө хангалттай туршлагатай болсон гэж үзсэн үедээ хүссэн ургамлаа бонсай болгоорой. Харин анхлан суралцагч бол доорх моднуудаас сонголт хийх нь дээр. Ойлгомжтой байх үүднээс зурагнуудыг нь латин нэртэй нь бас орууллаа. (монголд ядаж ганц нь ч гэсэн олдоно гэж найдъя)



Арц (Juniperus procumbens)

Арц (Juniperus procumbens 'Nana')

Арц (Chinese Juniper)


Агар мод - Chamaecyparis obtusa (Hinoki Cypress)

Chamaecyparis pisifera 'Squarrosa'


Serissa

Гардения (Gardenia radicans)

Агч мод: Acer palmatum (Japanese Maple)

Хайлаас:  Ulmus parvifolia (Chinese Elm)

Каркас (Celtis)

Долоогоно: Crataegus (Hawthorn)

Яргай мод: Cotoneaster. (жижигхэн навчтай төрөл нь)

Ликвидамбар (Liquidamber)

Хайлаас: Zelkova serrata (Japanese grey bark elm)

Бонсай  анх удаа хийх гэж байгаа хүмүүс мод сонгохдоо савандаа их удсан эсвэл ямар нэг хэлбэр дүрст эрүүлж мушгиралдсан мод сонгох гээд байдаг, ийм моднууд нь маш их стрессдсэн бас өвчилсөн байдаг. Бонсай бол ямар нэг хэлбэрийг нь алдагдуулсан мод биш, харин хэлбэржүүлсэн жинхэнэ мод учраас үргэлж шинэ мод сонгох хэрэгтэй. Хоёрдугаарт, арчлахад хялбар жижиг модноос эхлэх хэрэгтэй.

Та дээрх жагсаалтаас бонсай хийх модоо сонгож авахдаа модны их бие нь доороосоо дээшээ нарийссан, олон мөчиртэй, эрүүл мод сонгож аваарай. Олон мөчиртэй бол бонсайн загварыг сонгох, бас үндэс мөчрүүдийг тайрахад хялбар.

Мод сонгохдоо үндсийг нь бас шалгах хэрэгтэй: үүний тулд хөрсний дээд хэсгийг аваад үз. Жижигхэн үндэснүүд нь ургаж томрох ч, бонсай хийхэд их биетэйгээ холбогдсон бүдүүн үндэс хэрэгтэй. Бас модны навчнууд жижигдээ зүгээр.

Хамгийн сүүлд, модны иш мөчрүүдийг ямар ч хэлбэрт оруулахад боломжтой байх ёстой. Эдгээр шаардлагуудад нийцэж байвал бүр янзтай, гэхдээ бүх зүйл төгс байх албагүй. Ямар ч ирээдүйгүй гэж байсан моднууд сайхан бонсай болсон байх нь бий.

Жишээ болгон Арц мод сонгож авъя (Juniper procumbens 'Nana')


Бонсай эхлэн хийж байгаа хүмүүст бол Арц (Juniper procumbens 'Nana') хамгийн зөв сонголт юм. 


 
Сонгож авсан Арц модоо бонсай болгон хэлбэржүүлсний дараах зураг нь дээр харагдаж байна. 

 
Мод нь хангалттай олон салаа мөчиртэй, бас иш нь бөхийсөн байна. Хөрсийг ухаж үзэхэд үндэс нь бүр гүн байсан учир модны урт иш дээр ажиллахад тохиромжой юм. Арц модыг бонсай болгоход бага зэргийн утсаар боох ажиллагаа орно.


Дараагийн сэдэв: Бонсай хийхэд шаардлагатай багаж хэрэгслүүд




2 comments:

Anonymous said...

Сайн байна уу. Сайхан нийтлэл байна. Өөртэй чинь хэрхэн холбоо барих вэ

Anonymous said...

Миний утас 99026948. Холбоо бариарай. Баярлалаа

Post a Comment