Зарим цэцгийн үрийг намар суулгадаг. Байгаль дээрээ бол цэцэг намар үрээ хаяж, тэр үр нь цасан доор өвөлжөөд, хавар нь соёолж гарч ирдэг. Ийм цэцэгний үрийг бусад үр шиг тасалгааны нөхцөлд нарны гэрэлд соёолуулах боломжгүй юм. Харин яг байгаль дээрх шиг нь зохиомлоор өвлийн улирал үүсгэж, хүйтэн газарт 3 сар орчим байлгах хэрэгтэй. Үүнийг стратификаци гэж нэрлээд байна. Хэрэв таны үрний уутан дээр заавар дээр нь стратификацид 2-3 сар байлга гэсэн бол намар эхлэх нь дээр. Хавар гэхэд үр соёолоод ургахад бэлэн болсон байна. Жишээ болгож цээнэ цэцэг үрээр тарих тухай оруулъя. Яг одоо тарьдаг улирал нь болсон байна шүү.