Намар миний гоодаль ямар гоё ургаж байсан гээч. Бүр яг цэцэглэдгийн даваан дээр би гэдэг хүн зусландаа гадаа мартаж хонуулаад хяруунд цохиулчихсан. Хамаг навчнуудыг нь хайчилж хаяж байхад дунд нь нээх хөөрхөн цагаан цэцэг гарч ирж байсан, яг л энэ доод зураг шиг цагаан цэцэг нь хумиралдаад л ургаж байсан.


Хяруунд цохиулсан гоодаль цэцгээ хаялгүй, хамаг навчийг нь тайраад, дараа нь харанхуй сэрүүн газарт 2 сар байлгасан. Энэ хугацаандаа огт услаагүй. Тэгээд 2 сарын дараа гаргаж ирээд буцаад услаад эхэлсэн чинь ингээд хөөрхөн ургачихлаа.






12 comments:

Odnoo said...

naraa goodali chini babytei bolood bgaa yum uu? egchdee iluuchleheer bval heleerei.

Naraa B said...

Тэгээрэй та аваарай, хажуугаас нь зөндөө ургаад л байх юм. харин цэцэглэтлээ лав 2,3 жил болох байх даа. би нэг салгаад суулгачихъя. би танд бас нөгөө том ялдам өгнө гэсээр байтал хүйтэрчихлээ.

Odnoo said...

bayarlalaa, huurhun duudee!

nyamaa said...

ооо. хайран юмаааа. чи ууг нь цэцгийг нь их хүлээсэн дээ.

nyamaa said...

нараа тэр цаана нь юу үржүүлээд байнаа

Naraa B said...

Одноо эгч, тэгж байгаад нэг уулзахдаа танд өгнөө, аягүй бол хавар л болж таарлаа даа хэхэ.

Харин тиймээ Нямаа эгч, зунжингаа хүлээсэн шдээ хэхэ, тэгээд яг цэцэглэж байхад нь хяруунд цохиулаад будаа. тэр цаана нь нөгөө миний хэдэн ялдам цэцэг ургаж байгаа юмаа хэхэ

Emu said...

Амралтын өдрийн мэнд. Сайхан амарч байна уу? Ямар хөөрхөн юм бэ, сайхан ургажээ. Сая сар гаран хөдөө яваад ирсэн цэцэгнүүд маань жаахан өнгө алдчихжээ. Сарнай бүүр хамаг навчаа гөвчихөж. Гоо даль маань нэг л сайн ургаж өгөхгүй юмаа. Шинээр навч гарахаар хамгийн эхний гадна талын навч нь шарлаж унаад байхийм. Ямар учиртай юм болоо? зөвлөөч.

Daria said...

Bi iim tsetsegtei bolmoor bnaa haanas avch boldiin boloo?

Naraa B said...

hi daria bi өнгөрсөн хавар цэцгийн үзэсгэлэнгээс авсан. энэ 4 сард үзэсгэлэн болно гэсэн тэндээс авчихаа

Anonymous said...

MINII GOODALI TSETSEGLEHGUI YUMAA YAH VE TUSLAACH YUGAAR BORDOH YOSTOI WEE

Naraa B said...

Hi,
би бас энэ гоодалийг цэцэглүүлж чадахгүй л байна. хавар уг нь цэцэглэдэг цэцэгний бордоогоор 14 хоногт 1 удаа бордож байгаад, зун дандаа борооны усаар услаад тэгээд бордохоо больцон юмаа. Намар тийшээ цэцэглэх байх гээд л горьдоод байна. Гоодаль шиг доороо ийм булцуутай цэцэгнүүдийг ер нь жилийн аль нэг улиралд амраах нь зөв юм шиг байнаа. тэгэхгүй бол цэцэглэлт муутай юм

Anonymous said...

Goo dali tsetseg olniig avna.Utas:95000020,99193887

Post a Comment