Та нарын булцуут цэцэгс энэ жил сайхан цэцэглэсэн үү?
Минийх бараг цэцэглээгүй гэхэд болно хэхэ.
Гладиолус түрүү жил үржээд бараг арван хэдэн булцуутай болсныг нь 2 том саванд хуваагаад суулгасан. Том том навч ургаад л байсан, цэцэглэж амжилгүй намрын хярууд цохиулсан.
Бас гүрэмгэнэ (зефирантес) байна. Өвөл уг нь булцууг нь элстэй уутанд хийгээд сэрүүн газарт амраасан юм.
Хавар 3 сард гаргаж, шинэ хөрсөнд суулгаад байгаа байдал.
Амралт амжилттай болсон бололтой, уг нь бүх булцуу нь ургаж байна.
4 сард ийм боллоо.
Ягаан гүрэмгэнэ цэцэглэх гэж байна.
Хамгийн эхний бөгөөд цорын ганц цэцэг дэлгэрлээ. Энэнээс цааш дахиж огт цэцэглэсэнгүй хэхэ. Цагаан гүрэмгэнэ нь зун ганц хоёр л цэцэглэсэн.
Булцууг нь хөрснөөс нь салгаж тусад нь амраах буруу юм шигээ, энэ жил бүгдийг нь саванд нь ургуулаад үзнэ дээ.
Мундаг цэцэгчид яаж ингэж гоё цэцэглүүлээд байнаа, арга туршлагаа хуваалцаач?
0 comments:
Post a Comment