Өнгөрсөн хавар гоодаль цэцэг авсан юм, намайг авахад уг нь нэг цагаан цэцэгтэй байсан юм л даа. Тэгээд тэрнээс хойш дахиж цэцэглэхгүй бараг жил боллоо. 
Энд тэндээс уншсан чинь гоодаль цэцэг нь Африкт ургадаг учраас сэрүүн, хуурай улирал болоход бүх навч нь хатаж хагдраад, булцуу нь хөрсөндөө унтаа байдалтай болж, борооны улиралд буцаж ургадаг юм байх. 


Эхлээд, гоодалийг бүх навчийг нь хайчлаад, савнаас нь гаргаж, булцуугаа шорооноос нь салгалаа


Зөндөө олон салаа болоод ургачихаж.


Дараа нь булцуугаа хатаахын тулд сонинд боогоод сэрүүн газар балконыхоо хаалганы доор тавьчихлаа. Зарим сайт дээр хоол хадгалдаг хуванцар саванд элс дүүргээд, элсэн дотроо булцуугаа хийчихдэг гэсэн.


Би яг энэ видеог харж байгаад дуурайж хийсэн юм. Гадаадад бол гоодалийг гадаа хашаандаа тарьчихдаг, тэгээд намар анхны хяруу унасны дараа навчнууд нь шарлаад хатангуут л ингэж булцууг нь аваад хадгалчихаад, хавар буцаагаад газарт суулгачихдаг юм байна. Өнгөрсөн намар булцуугаа хадгалах байж дээ би, даанч эрт мэдсэнгүй хэхэ. Гэхдээ яахав 3,4 сар хүртэл ингэж хадгалж байгаад буцаагаад суулгахад гоё ургана гэж найдахаас. 


Үргэлжлэл бий...





5 comments:

Anonymous said...

Za ter ehnii tsetseg lav Goodali bishee Numrugunu baina, 2 dahi ni harin mun baina, chinii hadgalsan ''bultsuu'' chini goodaliin bultsuu bish baina, bultsuu gehed hesuu l ed baina daa. Uurr tsetseg anduuraad bainaa daa ....

Naraa B said...

Anonymous харин андуураад байна уу даа хэхэхэ энийг уншаад үзээрэй ккккккккк
http://zayceva.blogspot.com/2011/04/blog-post_28.html

Anonymous said...

ккккк. нараа сайн уу, дээр бичсэн Anonymous бодвол соёолжийн худалдагч байхаа. кккк. өчигдөр орсон чинь годонхойг л гоо даль гээд хүнд хэлээд байхаар нь, би тэсэхгүй та нар битий ингэж худлаа хэлж байгаа ч гэсэн чинь, энэ чинь нэг төрөл нь мөн гээд зүтгээд байсан. соёолжийнхан худалдагч нараа сургалтанд суулгамаар юм шиг байна лээ

Anonymous said...

bi goodaliin bultsuu geed dugui barzgar bultsuu absan, deerhitei ogt adilgvi yum,,,

Naraa B said...

hi, ene nadad bdag tsagaan tsetsegtei goodali bolhoor urt gonzgoi helbertei bultsuutai bdiin bnlee. harin yanz buriin ungut bultsuunuud n helber ntr n shal oor um bnlee. dotroo nileen olon yanz sort bh shig bnaa te?

Post a Comment