Фуксия фуксия гэж донтсоор байгаад нийтдээ 4 төрлийн фуксия цэцэгтэй болчихжээ. Бүгд цэцэглээд үзэсгэлэнтэй харагдаж байна.
Энэ бол аварга том цэцэгтэй фуксия, сортыг нь нэрийг мартчихжээ. Би энэ цэцгийг хавар үзэсгэлэн худалдаанаас авч байсан юм.
Цэцэг нь бүр шүдэнзний хайрцагнаас ч том шүү дээ.
Энэ улаанаас давхар дэбээт цагаан гардаг фуксия бол Swingtime гэдэг сортын фуксия, унжиж ургадаг сорт юм байлээ. Ирэх жилээс бүр саглайлгаж гоё ургуулах төлөвлөгөөтэй байгаа. Намар цэцэглэж дуусангуут нь тайралт хийгээд, тэгээд л үзүүрээс нь чимхээд олон салаа болгоно доо.
Энийг би нэг наст хэлбэрээр ургуулах гэж байгаа юм. Намар хүйтрээд цэцэглэж дуусангуут нь бүх навч цэцгийг нь аваад, тэгээд өвөлдөө сэрүүхэн байранд өвөлжүүлнэ. Хавар усалгааг нь нэмээд дахиад л ийм саглагар болгоно гэж мөрөөдөөд байгаа болох нь уу яах нь уу. Гэхдээ туршаад л үзнэ дээ.
Энэ цагаанаас чернил ягаан гардаг фуксияг надад Увдист цэцэгсийн ертөнц клубын Одноо эгч бэлэглэсэн юм. Хавар жижигхээн мөчир байсан чинь одоо бүр цэцэглээд намайгаа баясгаж байгаа. Үнэхээр үзэсгэлэнтэй шүү.
14 comments:
mundag urguuljee, hamgiin suuliinh nadad bhgui yum bn. sonin sodon goyo haragdaj bn. huurhun yum aa. uuruu ochuuhen murtloo 2 tom tsetseg gargachihdag.
ёстой гоё харагдаж байна шүү үнэхээр үзэсгэлэнтэй байна. Нэг наст хэлбэрээр ургуулах гэж байгаа чинь яасан ч гоё юм бэ бүр хараа булааж байна шүү
Гоё харагдаж байнаа. Энэ фуксия гэдэг чинь хүмүүс гүнжийн нулимс гэж нэрлээд байдаг цэцэг мөн үү. мөн бол надад нэг байдаг. гэхдээ сайн цэцэглэж өгөхгүй юм. дээшээ ургаад л. яавал дээр вэ
баярлалаа, харин тиймээ Ундрахаа, нэг наст гэж үндэс нь бол олон настаараа харин дээдэх навч мөчрүүд нь нэг настаар нь л ургуулах гээд байгаа юмаа. энэ өвөл л туршиж үзнэ дээ. тэгэхгүй бол энэ том цэцгийг чинь хотын байранд ургуулах гэхээр зай талбай хүрэлцэхгүй юмаа.
тиймээ фуксия гэдэг чинь хүмүүсийн хэлдгээр гүнжийн нулимс шдээ. монгол нэр нь Ялдам цэцэг гэдэг юм. оросоор бол фуксия, харин англиар бол fuchsia гэдэг юм байлээ. ялдам цэцэг чинь дээшээ ганц иш ургаад байвал дээш урган ургасаар удахгүй цонхоор чинь гарна шүү хэхэхэ. тийм учраас дээрээс нь сайн тайралт хийгээд байвал доороосоо шинэ салаа мөчрүүд ургаад илүү гоё саглайна. миний блогт фуксия гээд нилээн олон цуврал хичээл байгаа тэрийг сонирхоорой.
Маш их баярлалаа.
nady gunjiin nulimas, bas shimtgelee 2 tsetsgelkej bgaa :)
hi lonebee,
narnii gerel dutaad tsetseglehgui bj magadgui
sain bna uu Tsagaanaas chernilen yagaan gardag fucsia bval olj uguuch yamar goyo tsetseg ve
Сайнуу Туяа,
би энэ цагаанаас нил ягаан гардаг ялдам цэцгийг Увдист цэцгийн бүлгийн нэг эгчээс авсан юмаа. тэр эгчээс асуу өгье. эсвэл ирэх хавар ч юмуу минийхийг томрохоор үрсэлгээ авч болно шдээ, одоогоор арай л жоохон байгаа
Bayarlalaa, asuugaad uguurei oldohgui bol ireh havar urselgee avya
sn baitsgaana uu ene yaldam delgeenii tsetsegnii hudaldaa zariin Tsdetsegeed bna lee
http://boditsetseg.blogspot.com энд гоё гоё ялдамууд зарна гэж байна шүү...
Hi,
тийм байнаа орж үзлээ, тэр цагаанаас цагаан гардаг ялдам яасан гоё юм бэ, хальт шүлсээ гоожууллаа шд хэхэхэ
End bgaa bvh fuksiag zarna http://www.facebook.com/FuksiaFlower
Post a Comment