Баяраар сарнай цэцгийн баглаа бэлгэнд авсан бол үндэслүүлж, ургуулж болдог гэнэ шүү. Гэхдээ ингэж сарнай үндэслүүлэх нь яг баталгаатай биш, өөрөөр хэлбэл хааяа үндэслээд, хааяа үндэслэдэггүй юм байна. Гэхдээ туршаад үзэхэд яахав дээ.


1. Үүний тулд дараах зүйлс хэрэгтэй. 
Сарнай цэцэг, хайч, түргэн үндэслүүлэгч гормон (цэцгийн дэлгүүрт зардаг), цэцгийн сав, хөрс, гялгар уут, ус.



2. Цэцгийг нь авч 30см орчим урт иш үлдээнэ. Цэцэг нь бүх шим тэжээлийг авдаг учраас үндэслэлтийг идэвхижүүлэхийн тулд цэцгийг нь авч байгаа юм.


3. Дээд хэсгийн 2 навчнаас бусад бүх навчийг авч хаяна. Цэцэгтэй адил навч нь бас цэцгийн шим тэжээлийг өөртөө авдаг. Гэхдээ шинэ үндэс гартал фотосинтез явуулахын тулд 2 навч үлдээж байгаа юм.

4. Сарнайн ишний доод хэсгийг 4 салаа болгож хуваана.

5. Түргэн үндэслүүлэгч гормон нь цэцгийг үндэслэхэд дэм үзүүлдэг. Заавар дүрэх албагүй ч, түргэн үндэслүүлэгчид дүрэхэд илүүдэхгүй. 4 салаа хуваасан ишээ норгож, дараа нь хуурай гормонд дүрнэ.
6. Ишээ савтай хөрсөндөө суулгана. Хөрсөнд хуруугаараа нүх гаргаж байгаад ишээ суулгахдаа үндэслүүлэгч гормоныг арилгахаас болгоомжил. Дараа нь сайтар услаарай.
7. Хөрсийг чийгтэй байлгахын тулд гадуур нь гялгар уутаар бүтээж, хүлэмж шиг орчин бий болгоно. 
Ингээд тэвчээртэй хүлээх л үлдлээ. Гурав, дөрвөн долоо хоногийн дараа үндэслэж үү шалгаж үзээрэй. Сарнайн ишээ аажуухан чангаагаад үз, үндэс гарсан бол мэдээж татахад иш сугарахгүй болно.

За энэ бичлэгийг бичих явцдаа би ч бас гарч сарнай худалдаж авмаар санагдлаа ;) Та ч бас тэгмээр санагдсан байх. Валентиний баярын үеэр мэдсэн бол бэлгэнд авсан сарнайгаа одоо үндэслүүлчихсээн сууж байхгүй юу хэхэ. Гэхдээ туршиж үзэхэд хэзээ ч оройтохгүй

Эх сурвалж: gardening.about.com




12 comments:

zaya said...

Hi. Tegj bgaad garch sarnai avaad turshaad uznee. Ih goy sonirholtoi medeelel oruuljee. Bayarlalaa

Naraa B said...

Hi Zaya,
миний блогийн байнгын уншигч болжээ хэхэ. нээрээ нөгөө миний ярьж байсан бүлэгт элссэн үү?

zaya said...

He he. Harin tegsen sh dee bainga yu nemegdsen bol geel harna shuu de. Ter bulegtee elsej amjaagui l bna gehdee neg ih udahgui elsneee

Naraa B said...

aanhaa goy buleg shuu. biznetwork deer burtguuleed l buleg gedeg dotroos n orood haigaad garaad irne. tsetsegiin tuhai medeelel zunduu bii.

Anonymous said...

huuy yaj neeren belgend irsen tsetsgiig udaan amid blgah ve sarnai aiamr amarhan uheh yuma. us agaar nar edr yer n yah yostoin boloo

Naraa B said...

Аль дээр оросын ОРТ тв-ээр нэг нэвтрүүлэг гарч байсан шд. Баглааны цэцгийг хэрхэн удаан шинээр нь хадгалах вэ гээд баахан цэцгийг туршилт хийгээд. Тэгээд савтай цэцэг болгоны усанд нь янз бүрийн юм хийгээд: үүнд архи, эм, элсэн чихэр өөр юу юу ч билээ хүмүүсийн сайн гэж хэлсэн болгоныг. Тэгсэн чинь архи, эм хийсэн устай цэцэгнүүд нь хамгийн түрүүнд үхээд, харин элсэн чихэртэй усанд байгаа цэцэг нь хамгийн сүүлд бараг 10 хоногийн дараа ч билүү дээ шинэ хэвээрээ л байж байсан.

"ТОХИЛОГ ХАШАА" фэйсбүүк бүлэг said...

Амжилт хүсье сайхан блог байна. Намар авсан америк сарнайгаа зөв хадгалж байгаа юм байнаа. Хавар газар дөнгөж гэсэнгүүт л тариарай

londooon gej said...

Түрүү сарын эхээр.нөхөр сарнай өгөөд усандаа үндэслэлгүй ургаж байна. Ургуулы.гэвэл үүнтэй адилхан арга хэмжээ авах у

Naraa B said...

@londooon gej: Hi, aanhaa turshaad uzehgui yu daa, iim argaar urguulsan hun bnlee

Unknown said...

Dndaa hrgtei mdeelel oruulj bgrai❤

Unknown said...

Хүмүүсийн хэлсэн аргуудаар үзээд аль нь болж байгааг үзье.

Unknown said...

hvlemj shig orchin bii bolgon gesen Gylgar tsaasaar her udaan bitvvldeg ym bol

Post a Comment