Өнгөрсөн жил 5 сарын эхээр Лилия буюу Сараана цэцгийн 5 булцуу суулгаж байсан юм. Лилиний булцуу суулгаснаас хойш 4 сар орчим болоод цэцэглэдэг. Тэгэхлээр 9 сард цэцэглэхнээ энэ хэд.


Булцуу жаахан зөөлрөөд суларсан, ургах эсэх нь эргэлзээтэй байсан учир бүгдийг нь тус тусад нь суулгаж үзлээ. Уг нь шууд ургах том саванд нь суулгачмаар юм билээ.



Хөрсийг чийглэг байлгана. Нээх их шалбайтал услаад байвал бас ялзарч мэднэ.


6 сарын эхээр бүх булцуу ургаж эхэлсэн учир том саванд шилжүүлж суулгалаа. Цагаан, ягаан өнгийг холиод нэг саванд суулгав.



7 сарын 20нд ихэнх нь бундуйлж эхэлсэн байна.




9 сарын 10нд ягаан өнгө нь түрүүлж цэцэглэлээ. Цагаан өнгөтэй лилия нь бүгд бундуйлсан.  Лилиний булцууг нилээн том, гүн саванд таримаар юм байна. Тэгэхгүй бол цэцгээ даахгүй хажуу тийшээ налаад байх юм. Энэ сав нь арай тохиромжгүй байна. Үнэр нь мэдээж тансаг, гэрээр нэг үнэртээд л.






Ягаан лили хагдарч унасны дараа 9 сарын 20нд цагаан лили дэлгэрч эхэллээ. Уг нь бүгд зэрэг дэлгэрсэн бол гоё байхгүй юу.









Булцуугаа хөрсөндөө нилээн гүн суулгах хэрэгтэй юм байна. Тэгэхгүй бол цэцгээ даахгүй, булцуу нь хөрснөөсөө сугарч унах гээд байх юм.


Цэцэг нь дэлгэрээд бараг 14 хонолоо. Сэрүүн газарт бол цэцэг нь нилээн уддаг юм байна. 


Цэцэглээд дуусахаар нь булцуугаа хурааж аваад, хөргөгчний тасалгаанд хадгалж болдог гэсэн. Миний булцуунууд жаахан хатаад сонин болчихсон болохоор нь ирэх жил ургах найдвар бага байх гээд бүгдийг нь хаячихлаа хэхэ.






0 comments:

Post a Comment