Ойрд цуврал бичлэгүүд оруулсангүй. Энэ удаагийн цувралаар цахирмаа цэцгийг үрээр болон үндсээр хэрхэн үржүүлэх талаар сонирхолтой бичлэгүүд оруулъя.
Байгаль дээр ургаж буй цахирмаа цэцэг нь зөгий, соно бялзуухай зэрэг амьтдын тусламжтайгаар тоос хүртдэг. Харин тасалгаанд ургаж буй цахирмаа цэцгийг гараар тоос хүртээж үржүүлдэг юм байна. Гэхдээ тоос хүртэж, боловсорсон үр нь бусад цэцэг шиг тийм ч хялбар ургадаггүй, бусад цэцгийн үрнээс өөр байдаг учир лабораторид ихэвчлэн үрслүүлдэг гэнэ.

Доорх зураг дээр зөгий нэг цахирмаа цэцгийн тоосонцрыг толгойдоо наагаад нөгөө цахирмаа дээр суухдаа тоос хүртээж байгаа зураг байна.

Цахирмааны сортыг нь мэдэх
Цахирмаа цэцэг нь дотроо олон төрөл байдаг. Манайд бол ихэвчлэн Palaenopsis гэдэг сорт нь урдаас их орж ирдэг юм билээ. Ер нь Palaenopsis сорт бол дэлхийд хамгийн өргөн тархсан сорт. Учир нь, Palaenopsis сортын цахирмааг бусад сортын цахирмаануудтай эрлийзжүүлж болдог гэнэ. Тиймээс  хүмүүс Palaenopsis-ыг өөр сорттой эрлийзжүүлэн шинэ сорт гаргаж зах зээлд амжилт олохын тулд Азид маш ихээр үржүүлж байгаа. Жил ирэх тусам Palaenopsis сортын цахирмааны бас өөр өөр өнгөтэй, шинэ төрлүүд хүртэл гарч ирж байна. Та ч гэсэн өөрөө Palaenopsis шинэ өнгөтэй сортыг нь гаргачих юм билүү, хэн мэдлээ.

 (Palaenopsis)

Хэрэв танд Palaenopsis төрлийн 2 цахирмаа байвал хооронд нь тоос хүртээж туршилт хийж үзээрэй. Харин өөр сортын цахирмаануудыг хооронд нь тоос хүртээхгүй, тоос хүртээсэн ч үр боловсордоггүй гэнэ. 

(Palaenopsis)

Хэзээ тоос хүртээх вэ?
Цахирмаа цэцэглэсэн үед хэзээ ч тоос хүртээсэн болно. Зарим хүмүүс бол дөнгөж цэцэглээд шинэ дээр нь тоос хүртээвэл үр боловсрох нь сайн гэдэг. Гэхдээ цахирмаа цэцэглээд 3 сар орчим цэцэгтэйгээ байдаг шүү дээ, тиймээс цэцэгтэй нь жаахан байлгаж байгаад тоос хүртээсэн ч болно. Учир нь тоос хүртээсний дараа цэцгийн бүх дэлбээнүүд нь унаж зөвхөн иш нь үлддэг.
 

Яаж зохиомлоор хооронд нь хэрхэн тоос хүртээж үр боловсруулах вэ? 
Доорх зураг дээр цахирмаа цэцгийн бүтцийг харуулсан байна. Anther Cap гэдэг нь цахирмаа цэцгийн тоос юм.

Жижигхэн шүдэнзний мод ч юмуу шүдний чигчлүүрийн үзүүрт уг тоосыг наалдуулан авч нөгөө цахирмаа цэцгийн Anther Cap-т аваачиж наалдуулах хэрэгтэй.


Цэцгийн тоос нь шүдний чигчлүүрийн үзүүрт наалдсан байгаа нь доорх зурагт байна.


Доорх видео бичлэг дээр хэрхэн тоос хүртээж байгаа бичлэг нь байна. Ороод үзчихээрэй, энд шууд оруулах гэсэн болдоггүй ээ.


http://www.youtube.com/watch?v=kcRwyP9K4Ps&feature=related


Эх сурвалж: энд тэндээс collection хийв ;)




0 comments:

Post a Comment