Зарим цэцгийн үрийг намар суулгадаг. Байгаль дээрээ бол цэцэг намар үрээ хаяж, тэр үр нь цасан доор өвөлжөөд, хавар нь соёолж гарч ирдэг. Ийм цэцэгний үрийг бусад үр шиг тасалгааны нөхцөлд нарны гэрэлд соёолуулах боломжгүй юм. Харин яг байгаль дээрх шиг нь зохиомлоор өвлийн улирал үүсгэж, хүйтэн газарт 3 сар орчим байлгах хэрэгтэй. Үүнийг стратификаци гэж нэрлээд байна. Хэрэв таны үрний уутан дээр заавар дээр нь стратификацид 2-3 сар байлга гэсэн бол намар эхлэх нь дээр. Хавар гэхэд үр соёолоод ургахад бэлэн болсон байна. Жишээ болгож цээнэ цэцэг үрээр тарих тухай оруулъя. Яг одоо тарьдаг улирал нь болсон байна шүү.



Цээнэ цэцгийг үрээр тарих 2 арга байна. Зуны сүүл, намрын эхэн сард цээнэ цэцгийн үр нь боловсорч гүйцдэг. Үрний уутыг задгай саванд хийж гүйцэд сайн хатаагаад, дараа нь үрийг нь авдаг. Үр боловсорход гадна талын үрний уут нь задардаг.

Ингэж боловсорч гүйцсэн үрийг нэг бол гадаа, эсвэл тасалгаанд ургуулж болно.



ГАДАА УРГУУЛАХ 

Үрийг боловсорч гүйцмэгч суулгах хэрэгтэй. Гадаа цэцэрлэгийн хашаандаа үр суулгах талбай бэлдэнэ. Үрийг гадаа намар суулгахад ирэх хавар, зун нь соёолж гарч ирдэг. Намар эрт үрийг гадаа суулгахад намрын налгар өдрүүдэд тодорхой хугацаанд дулаан чийглэг температурт байж байгаад, өвөл болоход хүйтэнд цасан дор хучигдаж, харин хавар нь дахин дулаан температурт байдаг. Тасалгаанд ургуулахдаа энэ дарааллыг баримтлах хэрэгтэй.

Гадаа задаа талбайд үрийг суулгахад зарим тохиолдолд 2 дахь хавартаа соёолж гарч ирдэг. Энэ нь үрний хатуу хальсыг үндэс нь цоолж гарч ирэхэд хангалттай хугацаа байгаагүйтэй холбоотой. 

ТАСАЛГААНД УРГУУЛАХ:

1. Чийгтэй вермикулитыг уутанд хийж дотор нь үрээ хийнэ.
2. Ууттай үрээ тасалгаанд +20 градус орчимтой газарт байрлуулна, гэхдээ нарнаас хол. 7 хоног  бүр шалгаж, үр соёолсон эсэхийг шалгана, бас вермикулит чийгтэй эсэхийг шалгана (гэхдээ бүр нойтон биш)
3. Үрнээс үндэс цухуйж гарч иртэл дулаан газарт байлгана. Энэ нь хэдэн 7 хоногоос хэдэн сар үргэлжилж болно.
4. Үндэс цухуйж 2,5см орчим урттай болмогц, ууттай нь тэр чигт нь сэрүүн газар луу шилжүүлнэ. Хөргөгчний доор хамгийн тохиромжтой.

5.  Хүйтэн газарт 10-12 долоо хоног хадгална. Навч цухуйж байгаа эсэхийг үе үе шалгаж байна.

6. Хэрэв тэгсэн байвал саванд шилжүүлж суулгана. Навч цухуйж гарч ирээгүй үндэстэй хэвээрээ байгаа үрнүүдийг үлдээнэ.
7. Жилийн аль улирлаас хамаарч, та үрсэлгээнүүдээ гадаа шилжүүлж суулгатал нэмэлт гэрэлтүүлэгт хэдэн сарын турш ч байлгах хэрэгтэй болж мэднэ. Сайтар гэрэлтүүлж, үргэлж чийгтэй (гэхдээ бүр нойтон биш) байлгаж, хэтрүүлж услахаас болгоомжил. 
8. Бусад цэцэгний адил гадаа шилжүүлж суулгана. Зун гэхэд шилжүүлж суулгасан байвал зүгээр.

Цээнэ үрээр тарихад дор хаяж 3-5 жилийн дараа цэцэглэдэг. Цээнэ цэцэг бүрэн гүйцэд ургаж нас бие гүйцэхэд 7 жил шаардлагатай байдаг. 



За цээнэ үрээр тарихад нэг ийм байдаг юм байна. Үр хурааж авах цээнэ цэцэг байхгүй учраас дэлгүүрээс авсан орос үрээ одоо суулгая даа ;)

http://www.paeonia.com

http://www.paeonia.com
http://www.willowgarden.net





5 comments:

Yanjaa said...
This comment has been removed by the author.
Yanjaa said...
This comment has been removed by the author.
Yanjaa said...

Heheh, olon blog dotor yavj baigaad Iveeltei anduurchee. Today goyo bichleguud oruuljee. Gavrishiin deerh zurgan deerhtei adil tseenin ur bi bas avsan yum. Zun avchaad bailgaad l bna. Chi uree gadaa il zusland suulgah gej bna uu, esvel gertee savand uu? Bi zuslan deeree suulgaad orhichdog yumuu gej bodoj baigaa. Negiig n gertee stratifikatsid oruulj uzdeg ch yumuu gaihaal bga

Naraa B said...

hi, би цээний үрээ гэртээ суулганаа, байн байн шалгаж бхад амар юмуу хэхэ

Yanjaa said...

Tiim de, ene ur dotroo 3 shirheg yum shig bna lee. 2-iig n zusland, negiig n gertee savand suulgaj uznee

Post a Comment