Цахирмаа цэцгийн үр нь яг л тоос шиг байдаг. Доорх зурагт 5 сарын дараа үр боловсорч, цахирмаа цэцэг өөрөө агаарт үрээ цацсан байдалтай зураг байна. Шар сагсгар үсэнд үрнүүд байдаг. 
Энэ тоосонцор шиг жижгхэн үрнүүд байгаль дээр бол ургах таатай нөхцлийг хүлээн хэдэн сар болдог гэнэ.

Одоо хэрхэн үрийг ургуулах талаар сонирхуулъя.
Үрийг битүү шилэн саван дотор тусгай бэлдсэн шингэнд үрслүүлдэг. Шилэн дотор ямар ч хөгц нян оруулахгүй маш ариутгасан орчинд ургуулах хэрэгтэй учир цахирмааг ихэвчлэн лабораторид үржүүлдэг гэнэ. Гэхдээ хүмүүс гэртээ ч бас үржүүлсээр байна.


Боловсорч гүйцсэн үрийг цуурч, хагарахаас нь өмнө хурааж авна. Хэрэв үр цуурч ангайсан бол агаар орж, мөөгөнцөр хөгц орж бохирдсон учир 10% содын уусмалд (өөр ариутгах шингэн, жишээ нь белизнаг хүмүүс бас ашигладаг юм байлээ) 10-15 мин дүрж ариутгана. 


Битүү тагтай шилэн савыг буцалгаж сайтар ариутгана. Ер нь үрсэлгээ хийхэд шаардлагатай бүх зүйлсийг маш сайтар ариутгахгүй бол элдэв хөгц мөөгөнцөр үржих аюултай. Ингээд үр ургуулах шингэнийг доорх заавраар бэлдэнэ. Шингэн хийх янз бүрийн жор интернэтэд зөндөө байдаг юм байлээ.



1 литр шингэн найруулахад:
1л нэрмэл ус 
- 1 хоолны халбага (9 гр) агар (эмийн сангаас)
1 хоолны халбага (20 гр) сахар
- 1 банана жимсийг холигчоор бутална
- 1 жижигхэн төмс (хушга шиг хэмжээтэй) бананатай хамт бутална (эдгээр нь үндэсний өсөлтийг тэтгэдэг)


Дараа нь, шингэнээ шилэн савандаа хийж дээрээс нь үрээ цацна. Саваа сайтар битүүмжилж, гэрэл сайтай газарт 21градусаас дээш температуртай өрөөнд тавина. 2-6 долоо хоногийн дараанаас эхлэн соёолно. 


Үрээр тарьсан цахирмаа цэцэг 2-3 жилийн дараа цэцэглэнэ.





Эх сурвалж: энд тэндээс collection хийв ;)




2 comments:

Unknown said...

Сайн байна уу энэ агарыг аль эмийн сангаас авч болох вэ

Хөгжилтэй зурхай FunZone said...
This comment has been removed by the author.

Post a Comment