Бас хажууд нь шувуу хоолох зориулалттай жижигхэн үүр бариад өгсөн ч болно.
Бүр өвлийн улиралд хүртэл усыг нь халаадаг birdbath гэж байна.
Гэхдээ над шиг гэртээ муур тэжээдэг бол болгоомжлоорой. Та арай муурандаа бэлэн үдийн зоог бэлдэж өгөөгүй биз дээ?
Бас ойд ойрхон амьдардаг бол баавгайнаас ч гэсэн болгоомжлоход илүүдэхгүй.
Гэхдээ ингэж birdbath гэгчийг хашаандаа хийхдээ дараах зүйлсийг анхаараарай.
1. ус нь хэт гүнзгий бол шувууд айгаад орохгүй. шувууд гүехэн шалбааг усанд орох дуртай
2. эргэн тойронд үзэгдэх орчин нь харагдаж байх газар сонгож байрлуулах хэрэгтэй. учир нь муур зэрэг махчин амьтад бутан дотроос дайрах магадлалтай. гэхдээ бүр ил задгай газарт байрлуулчихвал элээ, шонхор зэрэг махчин шувууд дээрээс довтолно. тиймээс мод бутны ойролцоо, махчин амьтдаас зугтаах боломжтой, бас үдийн нар шараад байхааргүй үдээс хойшдоо бага зэрэг сүүдэрлэг газарт шувууд усанд орох үнэхээр дуртай гэнэ шүү.
1 comments:
Нарыш, тэр толгойгоо угааж байгаа тагтаа хөөрхөн, лав урд өдөр нь уусан байх аа, хэ хэ. Би ноднин хашааныхаа захаар наранцэцгүүд тарьсан чинь шувууд ёстой наргих шиг босон ш дээ. Үрийг нь цөмөөд л байдаг юм билээ. 1000
Post a Comment