Эх сурвалж: Увдист цэцэгс бүжих ертөнц бүлэг

Монгол сакура буюу бүйлс нь цэцэрлэгжүүлэлт, гоёл чимэглэлийн ургамал юм. Үр жимсний, түлшний, эмийн, чимэглэлийн, балт, цай орлогч зэрэг олон талын ач холбогдолтой гэнэ. Манай оронд Amygdalus pedunculata Pall./Бариулт бүйлс/, Amygdalus mongolica Maxim. Mongolian Almond (Amygdalus mongolica),/Монгол бүйлс/ гэсэн 2 зүйл бүйлс ургадаг. 



Хавар 5-р сард навч дэлгэрэхээс өмнө цайвар ногоон цэцэг дэлгэрдэг. 7-р сард яст жимс боловсордог.


За энэхүү гайхамшигт модыг хэрхэн үрээр тарьж буй өөрийн туршлагаас сонирхуулъя.


Эхлээд үрээ 24 цаг усанд дэвтээнэ. Усанд живж байвал ургах чадвартай үр гэнэ.


Дараа нь нойтон маарльд боогоод, гялгар уутанд хийгээд соёолуулна. Минийх 3 хоногийн дараа эхнээсээ соёолж эхэллээ.


Соёолсон үрээ шороонд 1,5см орчим гүн, хальс нь далд орох гүнд суулгав. Тэгсэн 3 хоногийн дараа ингээд хөөрхөн ногоон навч цухуйчихжээ.







Миний ойлгосноор үрээр тарьснаас хойш 3 жилийн дараа цэцэглэж, үр жимсээ өгдөг гэсэн. Бүйлсний үрсэлгээ хэрхэн ургаж байгааг цаашид бичих болноо.





17 comments:

Nogoohon said...

Бүйлс их гоё мод шүү. Хавар эхлээд цэцэг нь гардаг. Цэцэг нь ямар гоё гэж санана. Бас гүйлс гэж байгаа. Энэ чиний бичлэгийн хамгийн эхэнд байгаа зураг хаана авсан зураг вэ? Би их харсан санагдаад байна? Танайх мод тарьдаг газартай юу?

zaya said...

Goy yumaa. Bas ih amarhan urgadag yum shig bnaa te? Aygui hurdan soyolood navchilchihjee. Uriig ni haanaas avsan yum be? Gaduur bdag yum boluu?

Naraa B said...

Hi,
bi ene zurgiig net-ees ene door hayagnaas awsan umaa. manaih iim mod taridag gazargui ee hehe. odoo l lageriin hashaandaa mod tarij uzeh gej bnaa.
http://sgp.undp.org/index.cfm?module=Projects&page=ImageGallery&RegionID=&CountryID=&FocalAreaID=ld&OperationalProgramID=&StartRow=13&MaxRows=12

Naraa B said...

Harin tiimee dorhnoo soyolood nawch garchdag um bna lee. unuudur bas dahiad 3 urnees n nawch garsan bna lee hehe.

Bi ene uriig nuguu yarij bsan daa biznetwork.mn deer Uvidast tsetseg geed buleg bdag geed. ter bulegiin neg hunees awsan umaa. uriig n zardag geseen.

Nogoohon said...

Аан тийм байхаа, миний оруулсан зураг байсан юм. Аль дээр үеийн зураг л даа. Энэ Баруунхараад байдаг газар.

Naraa B said...

Hi Naraa,
zurgiig chin zuwshuurulgui oruulsand uuchlaarai, bi eswel uur zurag orond n tavichih uu?

Nogoohon said...

Хэхэ, үгүй ээ үгүй. би зөвшөөрөлгүй орууллаа гээгүй ээ. зүгээр л аймаар харсан зураг санагдаад байсан чинь миний оруулсан зураг байна лээ. санаа зоволтгүй. харин ч надаас өөр гоё гоё зураг авч болно шүү.

Naraa B said...

хэхэ тиймүү баярлалаа. одоохондоо дахиж зураг хэрэг болохгүй байхаа, үрсэлгээнүүдээ л зургийг нь оруулах учраас.

Odnoo said...

yamar goyo yum be, zurgaa oruulaarai, ur ni oldoh bolov uu?

Naraa B said...

Hi Odnoo,
biznetwork.mn deer bdag Увидаст цэцэгс бүжих ертөнц гээд бүлэг бий. тэр бүлгийн Ганчөдөр гээд ах бүлгийхээ хүмүүст өгсөн юмаа. үр гадуур олдох байхаа, бас 2,3 настай бэлэн суулгац нь ч мод зардаг газруудад зардаг юм байлээ

Nogoohon said...

Өө надаа үр суулгац бүгд олдоно. Гэхдээ одоо үр нь тарих хугацаа нь оройтчихлоо л доо. Надад бараг ихэнх модны үр суулгац олдоно шүү. Ажлын онцлог гэх юмуу даа.

Odnoo said...

Hi Naraa,
Ene builsnii ur oldoh uu? Tegvel maaaash ih bayarlah bna.

Anonymous said...

Богд уулаар ургаад байгаа энэ бөөрөнхий яст жимстэй чинь энэ мөнүү. Хавар цагаан ягаан өнгийн цэцэг гараад байдаг. Тэр юу юм бол.

Naraa B said...

Hi,
цагаан ягаан цэцэгтэй бол мөн байхаа, манай оронд зэрлэгээрээ ургадаг гэсэн.

Anonymous said...

Би бас их мод тарих хоббитой. Тэхдээ яг мэргэжлийн хүн биш болохоор сайн мэдэхгүй юм. Та миний блог дээр байгаа модлог ургамлуудын нэрийг нь мэдж байвал хараад хэлээд өгөөч...
http://monbeard.blogspot.com/

Unknown said...

монгол сакура үр хэдтэй байдаг вэ

Anonymous said...

Үр газраар унасан байна намар тарих бодолтой бга яаж хадгалах вэ

Post a Comment