Гадаа дулаараад хаа сайгүй л цэцэг ногоо сэргэж, хүмүүс цэцэг, ногоо, жимс, модныхоо үрсэлгээг эхлүүлж байна. Би ч бас яаж дутахад гээд баахан л нэг наст цэцгийн үр суулгахаар болов. Үрнүүдээ тоолоод үзсэн чинь бараг 150 хүрэх нээ. Үрсэлгээний саванд бол 1/3 нь багтахгүй юм байна. Үрсэлгээ хийх сав үнэн асуудалтай байнаа. Хаанаа яаж багтааж үрслүүлдэг билээ гээд интернэтээс ганц хоёр хэрэгтэй санаа олсноо сонирхуулъя.


Хуучин сонинг нугалаад үрсэлгээний сав хийчихдэг юм байна. 
Хэрэгтэй зүйлс: сонин, хайч, скоч, лааз














Миний хувьд гэвэл би сонин нугалсангүй харин өөрт байсан плёнкон хальс, бас шүдний чигчлүүрний сав, скоч 3-ыг ашиглаад өчигдөр, өнөөдөр бараг 50 шахуу сав хийлээ. Сонингоор хийсэн үрсэлгээний савыг 1 удаа л ашиглана. Харин энэ плёнкон саваа ирэх хавар бас ашиглаж болно.


Шороогоо хийгээд л үрээ суулгачихна даа. Дээгүүр нь тэгээд хүнсний гялгар уутаар бүтээгээд л соёолохыг нь хүлээгээд байж дээ.




4 comments:

Anonymous said...

чи их ажилсаг юмаа үрээр цэцэг тарин гэдэг хэцүү юм билээ би хэдэн цэцэг тарьсан хагас нь л гарсан миний хим цэцэг их олон бундуу гаргаад байгаа хэрнээ нэг нь ч дэлбээлэхгүй юм яахуу би хөрсөө солиод уг нь бордсон л юмсан

Naraa B said...

hehe bi ene jil l anh udaagaa ureer tsetseg tarij bnaa. narantsetseg l ih sain urgaj bga busad n neeh sain urgahgui l bna.

bi him tsetseg tarij uzeegui bolhoor sain medku bnaa. angli ner n yu um boloo net-ees haigaad uzwel yadag bol.

Anonymous said...

hi bi neg yum asuuh gsn yum.bidnii yaridgaar ysand hiij vndeslvvlehed yag yaj hiih yostoi yum boloo.bi 1 jijig 100 nast ailaas avch ireed usand hiitel vhchih shig bolloo,yaval deer ve.meddeg hvmvvs helj ogno vv bayarlalaa,

Naraa B said...

Hi, tsetseg yaj undesluuleh talaar medeelel end bii shuu orj sonirhooroi
http://zayceva.blogspot.com/2011/03/3_24.html

Post a Comment