Жилийн өмнө хаврын үзэсгэлэнгээс гоодаль авсан юм. Тэгээд өнгөрсөн намар цэцэглэж байсныг нь хяруунд цохиулаад цэцгийг нь үзэж чадаагүй. Энэ жил харин цэцэглэлээ, үнэхээр үзэсгэлэнтэй цэцэг юмаа ;)




Булцууг нь сая намар хурааж амраах гэснээ болиод тэр чигт нь ургуулаад байвал цэцэглэж магадгүй гэсэн нь зөв болжээ хэхэ.



Цэцэг нь ийм өндөр ;)







3 comments:

Emu said...

Хөөх, баяр хүргэе. Ёстой гоё харагдаж байна. Ямар хөөрхөн олон навч гараа вэ? Минийх одоо бараг 2 жил болох гэж байна. Навч нь нэмэгдэж шалихгүй, бас сав нь томдоод байгаамуу одоо хэр нь цэцэглээгүй л байгаа.

Naraa B said...

би энийг саяны хавар савыг нь солихдоо эх булцууны хажуугаар нь ургаж бгаа зулзган булцуунуудыг нь салгаад саванд нь хамт чихээд суулгацымаа ккк. тэгээд олон навч харагдаад бгаа юм, энэний харин сав нь бага юм шиг бнаа, үндэс нь бүр орооцолдсон бнлээ. өөрийн чинь гоодаль сав нь том бол жаахан жижигрүүлээд үзкүү юү даа, булцуут цэцэг савандаа чихэлдэж бх дуртай л гэдгийн бнлээ. би ч хөрсийг нь хатахаар услаад, баруун талын цонхон дээр нилээн сэрүүн л бгаа, тэгсэн хирнээ л сайхан ургаад бна.

Anonymous said...

Манай цонхон дээр яг ийм навчтай ургамал байгаад навч нь томроод л ургаад байдаг. Ерөөсөө цэцэглэж байхыг нь үзээгүй юм.

Post a Comment