Монголын өвөлд яг тохирсон, гадаа хучилгүй өвөлжүүлдэг өргөст сарнайн 2 бут намар авсан юм. Нээх гоё ягаан өнгөтэй, том сарнай гардаг. Даанч зусландаа очиж амжихгүй байсаар нөгөө 2-ыгоо суулгаж чадалгүй газар хөлдчихлөө. Тэгээд ирэх хавар болтол хадгалахдаа огт хатааж болохгүй, чийгтэй хөрс эсвэл үртсэнд хийгээд чийгтэй чигээр нь хөлдөөдөг гэнээ. Тэгэхээр нь нөгөө 2-ыгоо цэцгийн саванд суулгаад жаахан чийгтэй шороо нэмж хийгээд дээгүүр нь цасаар хучаад, гараашдаа хийчихлээ. Зөвдсөн үү буруудсан уу бүү мэд ккк. Ирэх хавар л гарч ирэх нь үү харъя даа. 



Намуран эгчийн блогоос зургийг нь аваад ирлээ ккк. Ийм гоё өнгөтэй ягаан өнгөтэй сарнай шүү дээ.





Өө бас, миний нөгөө саяны хавар үрээр тарьсан XXL размерын хятад сарнай байна шдээ, тэр чинь ингээд үхцэн шд ккк. Энэ аймаар сонин цэцэг байлээ, би бүр мөчрийг нь үржүүлэх гээд чадалгүй бүгд үхцэн шдээ. Оросын сайтууд дээрээс уншсан чинь гадаа ургуулдаг гэнээ угаасаа, тэгээд намар нь үхээд, үндэс нь хөрсөндөө өвөлжөөд, ирэх хавар нь буцаад гараад ирдэг гэнээ. Тэгэхээр нь юмыг яаж мэдэхэв ургачих ч юм билүү гээд бас гараашдаа хийчлээ ккк.




Энэ намрын газар шорооны ажлууд нэг иймэрхүү л байна даа ;)




6 comments:

Anonymous said...

yamar goy sarnai ve
yostoi goy hargdaj b.yaj urjuuldgin be?avh yumsn kkk.

Anonymous said...

Hi, уул нь газар ухаад булчих ёстой байсан, гараж чинь хүйтэн бол тас хөлдөх вий, дулаан бол хатах, услахаар амрахгүй гэх мэт асуудал гарах болов уу гэж санаа зовж байна. Хэрэв хүйтэн гарааш бол дахиж саваа дулаалах байхаа.

Naraa B said...

hi Emu, энэ болохоор гадаа ургадаг сарнайн бут шдээ, яг нөгөө үхрийн нүд эд нар шиг гадаа ургадаг ёстой гоё юм бнлээ

Naraa B said...

@anonymous: харин газар суулгачий гэсэн чинь бүр тас хөлдчөөд хүрз явахгүй бнлээ, тэгвэл одоо нэг зуслан очихдоо эд нарыгаа гадуур нь үртэстэй шуудайнд хийчдэг юм билүү?

Тунгаа said...

Hi, гадаа ургадаг сарнайг мөчирөөр нь яаж үрслүүлэх вэ, сая цасаар булж байгаад 2-ч мөчир хугалчихлаа

Naraa B said...

hi, sarnai l um chin bidnii nuguu gert taridagtai adilhan um boluu, usand hiigeed tavichuul yadag bol?

Post a Comment