Фуксия буюу ялдам цэцгийг хэрхэн өтгөн саглайлгаж ургуулах талаар английн фуксия үржүүлдэг цэцэгчний зөвлөгөөгөө үргэлжлүүлэн хүргэж байна. Энэ удаад гурван навчит ялдам цэцгийн тухай байна.



Энэхүү Insulinde сортын гурван навчит фуксия нь 2 настай, 23см диаметртэй цэцгийн саванд ургаж байна. Эхний жилд ургуулахдаа элдэв чимхэлт, тайралт хийсэнгүй өөрөөр нь ургууллаа. Учир нь урьд нь би ийм гурван навчит фуксия ургуулж байгаагүй юм. Хавар дулаахан өдрүүдэд гадаа гаргаж, шөнө нь дулаан байранд оруулж байлаа. 6 сарын эхээр 18см-ын саванд шилжүүлэн суулгалаа. 

Шинэ хөрсөнд суулгасан учраас 1 сарын турш бордсонгүй. Чимхэлтийг 4 сарын дунд хүртэл хийж, түүнээс хойш дахин чимхэлт тайралт хийсэнгүй өөрөөр нь ургууллаа. Зуны халуун өдрүүдэд заримдаа өдөрт 2 удаа усалж байлаа. Бас 7 хоногт 1 удаа азотын бордоогоор бордож байсан учраас навч шарлах нь бага байлаа. Энэ фуксия цэцгээ Border Show хэмээх үзэсгэлэнд оруулж 2-р байр эзэллээ. 

9 сарын 1 гэхэд бүх мөчрийг нь хөрснөөс дээш 5см үлдээж бусдыг бүгдийг нь тайрлаа. Тайралт хийснээр цэцэг дахин шинээр ургаж эхэллээ. Тэгэхээр нь 18см-ийн том савнаас нь шилжүүлж, 12см диаметртэй жижиг саванд суулгахдаа илүү гарсан үндсийг нь тайрч хаяв. 

Өвлийн турш гурван навчит фуксия маань маш олон тооны салаа мөчиртэй болж ургалаа. Хүлэмжний температурыг нэмэгдүүлэхгүй, цэцэг хөлдчихөөргүй тийм бага температурт байлгаж байсан учраас нарны гэрэл муу байсан ч гэсэн фуксия цэцэгний иш нь сунаж ургасангүй. Өвөл ганцхан удаа азотын бордоогоор бордсон. 

3 сарын эхээр цэцэг маш олон салаалж, нилээн бутлаг болж, бас навчнууд нь их том хэмжээтэй ургасан байлаа. Энэ үед 23 см диаметртэй том саванд шилжүүлэн суулгав. Шинэ хөрсөнд суулгасан учраас нэг сарын турш бордсонгүй. Усалгааг хийхдээ савыг нь өргөж үзээд хөнгөхөн бол услаад, хүнд байвал услахгүй байв. 7 хоногт нэг удаа бордож байв. 

7 сард бордоог 3 хоног тутамд бордож байлаа. Учир нь зуны халуунаас болоод өдөрт 2 удаа услах шаардлага гарч байгаа учраас тэр хэмжээгээр хөрсөнд байгаа шим тэжээл нь урсан алга болж байсан юм. 



Дээрх зургийг 8 сард авсан ба дөнгөж цэцэглэж эхэлж байна. Цаг агаарын байдлаас болоос энэ Insulinde сортын гурван навчит фуксия маань нилээн хойно цэцэглэсэн нь харамсалтай. Гэхдээ үүнтэй ижил 3 навчит Coralle сортын фуксия маань харин маш сайн цэцэглэсэн нь доорх зургаас харагдаж байна. 






2 comments:

Anonymous said...

sain baina uu ene chinii tarisan fucshia prazdniciin tsetsegtei adil umuu daa. ter tsetsegee ingej helbeljuulbel tee

Naraa B said...

hi, harin tiimee. bi ter yaldamaa enen shig urguulj uzeh geed turuun hamag mochriig n tairchihsan. odoonoos chimhelt hiine dee :)

Post a Comment