Англи бол фуксия цэцгийн эх орон гэхэд бараг болох байх. Тэгвэл английн фуксия цэцэг ургуулдаг нэгэн хүний туршлагаас үргэлжлүүлэн хүргэж байна. Одооноос эхлээд фуксия (ялдам цэцэг) цэцгээ ургуулаад, ирэх зун гэхэд ийм болгоцгооё бүгдээрээ.

Энэ жижигхэн давхар дэлбээтэй цэцэгтэй фуксия (fuchsia - ялдам цэцэг) нь 3 настай, цэцэгний савны диаметр нь ойролцоогоор 71,2 см.

Анх тарихдаа,6 ширхэг үрсэлгээг  12см диаметртэй цэцгийн саванд суулгаж байлаа. Эхлээд энэ фуксияг дээш ургадаг уу эсвэл доошоо унжиж ургадаг сорт уу гэдгийг нь мэдэхгүй байсан учир чимхэлт хийгээд л, хөрс хатахаар нь услаад л, 7 хоног бүр бордоод байлаа. 6-р сарын сүүлч гэхэд нилээн бутлаг саглагар болж ургаад, бидний туслалцаагүйгээр өөрөө олон салаалж ургаж байлаа. Тэгэхээр нь 15см-ын саванд шилжүүлж суулгаад цэцэглэхийг нь хүлээв. Энэ фуксия маань орон нутгийн фуксия цэцгийн холбооноос зохион байгуулсан үзэсгэлэнд "нэг саванд олныг" суулгасан төрөлдөө 1-р байр эзэллээ. Үзэсгэлэнгийн үеэр фуксия тарьдаг нэгэн хүнд ганц мөчир тасдаж өгсөн нь тэр хүн маань дараа жилийн уралдаанд жижиг сортын төрөлдөө бүх шагналыг нь авлаа, 8 сарын дундуур ганц мөчир авсан гэхэд муугүй шүү. 


Үзэсгэлэнд оролцсоны дараа энэ фуксия цэцгээ бүх навчийг нь авч, хөрснөөс дээш 5см-ээс дээш бүх мөчрийг нь тайрлаа. Бас савнаас нь гаргаж, үндсийг нь тайрч жижиглээд 12см-ын саванд жижигрүүлж шилжүүллээ. Бүх л өвлийн туршид савтай цэцгээ хөрсийг нь бага зэрэг чийглэг байлгаж, арай хөлдөөчихөөргүй дулаантай хүлэмжинд байлгалаа. Өвлийн улиралд нарны гэрэл муутай ч гэсэн, ийм хүйтэн байранд хадгалж байсан учраас цэцэгний иш нь сунаж ургадаггүй сайн талтай байдаг. Өвлийн турш фуксия үргэлжлүүлэн ургасаар байв.


Хавар болоход фуксия цэцэг маань маш шигүү ургаж, ишнүүд нь огт сунаж ургаагүй байв. Навчны үе бүрээс дахин шинэ салаа мөчирнүүд ургаж, бас чимхэлтийг тасралтгүй хийж байлаа. 4-р сарын эхээр савыг нь томруулж 15см-ийн саванд шилжүүлж суулгав. Савыг нь өргөж үзээд хөнгөхөн байвал услаад, хүнд байвал услахгүй байлаа. 7 хоногийн зайтай бордож байв.

Зун нь маш их салхитай жил байсан учраас нилээн хэдэн удаа унаж, навчнууд нь хугарснаас болж цэцэглэлт нь муудсан юм. Үүнээс бол үзэсгэлэнд 2-р байр эзэллээ. 

Үзэсгэлэнгийн дараа дээрх бүх тайралт, шилжүүлэн суулгах, өвөлжүүлэх гэсэн бүх үйлдлүүдийг давтан хийж, дараагийн жилтэй золголоо.

Энэхүү "Wigan Peer" сортын фуксия цэцэг маань маш олон төрлийн үзэсгэлэнд амжилттай оролцож, түрүүлэх бүртээ хамгийн шилдэг нь гэдгээ батлан харуулсан юм. Dave Clark гэдэг хүний эрлийзжүүлж ургуулсан "Katie Elizabeth (Ann)" сортын фуксия ч бас маш их амжилттай үзэсгэлэнд оролцож байв.

Фуксия цэцгийг хэрхэн өвөлжүүлэх талаар маш олон аргууд байдаг ч би эдгээрээс нэгийг нь ч хэрэглээгүй. Миний өвлийн хүлэмж бүх цонхнууд нь битүү хаасан учир гэрэл бараг тусахгүй, бас цэцэгнүүд арай хөлдчихөөргүй тийм л дулаантай байдаг. Доорх зурагт өвөл 1-р сард авсан хүлэмжний зураг байна. 


Доорх зураг нь 2-р сард Wigan Peer ямархуу саглайж ургасныг харуулсан зураг байна.



Хамгийн сүүлийн зурагт фуксия цэцэг маань 8-р сард ийм байдалтай ургаж байна.






0 comments:

Post a Comment