Гэрт паар ирсэн чинь аймаар халуун болоод нөгөө зунжингаа гадаа байсан цэцэгнүүд чинь ёстой халуудаад элдэв бөөс, хорхой шавьж гарч ирэх нээ. Тэгэхээр нь хамаг фуксия цэцгээ бүгдийг нь тайраад, хамаг навчийг нь авч хаяад нүцгэлчихлээ. Бас бүх цэцгэндээ хор цацаад, нилээн л юм боллоо ;)

1. Стандарт болгохоор ургуулж байгаа фуксия. Энэ ягаанаас чернил ягаан гардаг аварга том цэцэгтэй сорт нь. Тайралт хийхийн өмнө нь ийм байлаа:



Тайралт хийсний дараа ийм боллоо:



Дулаахан болохоор ингээд дахиад ургаад эхэлсээн, одоо чимхээд л байдаг байхдаа.

 2. Фуксия праздник. Өмнө нь:



Дараа нь:


3. Цагаанаас чернил ягаан гардаг фуксия. Сортых нь нэрийг мэдэхгүй юмаа. Өмнө нь:

Дараа нь:





















Гэрийн цонхон дээр хангалттай сэрүүхэн биш болохоор эд нар маань буцаад ургаад эхэлсээн. Чимхээд л байхаас, ирэх хавар гэхэд овоо саглагар болох байлгүй.




4 comments:

Anonymous said...

Sain uu
Naraa, Orgil baina aa. Naizdaa tsagaanaas chernilen yagaan gardag fucsia-naasaa urselgee baival ugch boloh uu? Negent tairsan bolohoor ni l kkkkk.

Naraa B said...

Hi Orgil,
tegeerei bi usand hiiged tavisan bga, odoogoor undesleegui l bna

Anonymous said...

bi bas heden fuchsiagaa bugdiig ni tairaad nutsegleed orhiloo. daraa zun sagsaisan tsetsegtei boloh boltugai gej..

onon said...

Uuchlaarai chimhene gej yahiig heldeg yum be

Post a Comment