Дөлгөөн.ком-ийн Дөлгөөн эгчийн онлайн цэцгийн дэлгүүрээс нь баахан үр, булцуу авлаа. Тасалгааны цэцгүүд маань нэгэнт гэртээ багтаж ядаж байгаа учраас ихэвчлэн гадаа мандлын цэцгийн булцуу, үр авлаа. Булцуу нь бол зун нь цэцэглүүлээд л намар нь хураагаад авчихна, өвөл нь хөргөгчид хадгалаад, хавар нь дахиад гадаа суулгачихна, амар юм байна. Зай талбай ч эзлээд байхгүй, бас үрсэлгээ ч хийх шаардлагагүй хэхэ аймаар залхуу байна уу.


За ямар үрнүүд авснаа сонирхуулъя.
1. Гладиолус шар цэцэгтэй. 





2. Мандарваа. Том, жижиг 2 өөр сортын мандарвааны үр. Бараг 100 ширхэг юм байна, хавар яаж үрслүүлнээ хэхэ. Гэхдээ нэг ургуулаад авцан байхад жил бүр булцууг нь хурааж аваад, буцаж суулгаад байх юмдаа.




3. За энэ хоёр мэдэхгүй цэцэгний булцуу авсаан. Анемон, ранункулюс гэдэг 2 цэцэгний булцуу.




4. Цахилдаг цэцэг улаан өнгөтэй, нөгөөх нь намуу цэцэг. Цахилдаг цэцгээ одоо үрийг нь хөргөгчидөө хийх ёстойн болуу? зарим сайт дээр стратификацид оруулж сэрүүн газар 2 сар байлгах ёстой гэсэн байсан. Намуу цэцгийг хавар дулаарахаар гаднаа цацчиж болох байх тэ?





5. Стрелиция үрээр тарих гэж 3 удаа оролдоод чадаагүй юм, бас л тэссэнгүй үрийг нь авчихлаа хэхэ. Энэ удаад арай туршлагатай үзнээ. Нөгөөх нь шар цэцэгтэй унтаахайны үр. Хавар суулганаа.




Өө нээрээ онлайн цэцгийн үр зардаг дэлгүүрийх нь хаяг нь энэ шүү. Орж сонирхоорой цэцэгчидээ.

http://delgeenshop.blogspot.co.uk/




2 comments:

Nar said...

сайн уу? би бас стерелица ургуулах гээд нэлээд үзсэн бүтээгүй, дахиад таринаа, энэ үрнүүдийг заавал захиалж байж авах уу

Naraa B said...

Hi, udaj hariu ugsund uuchlaarai. Ugui ee website-aar n orood iim iim ur awya geed msngr hayagaar n chatlaad, tegeed margash n end UB-d bga huntei n uulzaal awtsan shdee, hurdan um bnlee hehe.

Post a Comment