Хавар 2 сард тайралт хийгээд гоё багсайтал ургаж байгаа гээд оруулж байснаа яг цэцэглэсэн зургийг нь оруулахаа таг мартжээ. Зөндөө олон цэцэг гарсан.

Анх 2 сард ингэж тайрлаа



4 сард ийм боллоо


5 сард яг ингэж багсайтал цэцэглэсэн. Энэ үед хамгийн олон цэцэгтэй байсан. Баруун талын цонхон дээр өдрийн хурц наранд цэцгийн бундуйнууд нь маш хурдан хатаж унаад байсан учраас өглөөний нар тусдаг зүүн талын цонх руу шилжүүлэв.




6 сард ийм боллоо. Нээх л урт урт сунаж ургасан мөчирнүүд болоод, цэцэг нь цөөрч эхэллээ.



7 сард тэссэнгүй дахиад л тайрчихлаа хихи. Тэгсэн хирнээ л яг тайрч авсан үзүүрээсээ дахиад зөндөө олон цэцгийн бундуй үүсч байна лээ, мөн цэцэглэх дуртай эд юмаа. Нөгөө фуксия эд нарыг ингээд зуны дунд сард тайралт хийчихвэл намраас нааш цэцэгний бараа харахгүй биз хэхэ.





4 comments:

Emu said...

Ёстой гоё болжээ. Өдөр бүр тогтмол ордог сайтуудын маань нэг нь яахын аргагүй энэ хөөрхөн блог. Сэтгэл сэргээд урамтай байдаг шүү. :-)

Naraa B said...

Emu баярлалаа, миний блогт зочилж сэтгэгдэл бичдэгт баярладаг шүү

Anonymous said...

tanii blogt bi ch gesen oroh durtai.uvul blog saituudad tv uuderch gesen tsetsgnii tuhai garhaa baichihar ih uitgartai yum. odoo harin tanii blogt tsagaa olsn saihan medeelud garch b.mash ih bayrlaj b.bayrllaa
zundu saihan medeellel orulj bgaarai.

Naraa B said...

сайхан урмын үг байна. баярлалаа,

Post a Comment