Миний хамгийн дуртай фуксия цэцэгсийн (ялдам цэцэг) нэг болох Балерина (англиар сортын нэр нь swingtime шүү) сортын фуксия цэцгээ хэрхэн ургуулсан түүхээс та бүхэнтэй хуваалцъя.


Эхлээд, 1-р сарын сүүлчээр түрүү жилийн цэцэгнээсээ 8см орчим өндөртэй 3 ширхэг мөчирийг усанд үндэслүүлж бэлдсэн байсан. Үүнийгээ 15 см диаметртэй цэцгийн саванд суулгасан. Олон салаа мөчиртэй болгохын тулд ургаж байгаа мөчирний хамгийн дээд навчнуудыг чимхэлт хийж зулгаасан.




Саванд суулгаснаас хойш 2 сарын дараа буюу 3-р сарын сүүлээр иймэрхүү өтгөн ургаж эхэллээ. Энэ үед навчаараа гоёдог цэцэгний азот өндөртэй (ногоон навч ихээр ургуулдаг) орос бордоогоор 14 хоног тутамд бордож эхэлсэн. Учир нь фуксия цэцэг нь шинэ мөчирнөөсөө цэцэглэдэг тул олон шинэ мөчиртэй байх тусам олон цэцэг гарна гэсэн үг. Бас тасралтгүй чимхэлт хийж хэлбэржүүлж байв.







5-р сарын эхний 7 хоногт чимхэлтийг зогсоосон. Учир нь 2 сар орчмын дараа цэцэглүүлэх төлөвлөгөөтэй байсан. Энэ үеэс цэцэглэдэг цэцэгний орос бордоогоор 14 хоног тутамд бордож эхэлсэн.



5 сарын 30 гэхэд цэцэг маш идэвхтэй ургаж, өндөр болсон байлаа



Бас зарим нэг мөчирнөөс цэцгийн бундуй үүсч эхэлжээ


6 сарын 25 гэхэд эхнээсээ цэцэглэж эхлэв. Гэхдээ бүх мөчирнүүд цэцэглэж амжаагүй л байна.




7 сарын дундуур гэхэд бүх мөчирнөөс цэцэг гараад битүү цэцэгтэй болох юм шиг байна.

За миний туршлага гэвэл нэг иймэрхүү л байна одоогоор. Ирэх жилээс чимхэлт хийх хугацаагаа 6 сар хүртэл болгож олон салаа мөчиртэй болгодог юмуу гэж төлөвлөж байна. Та ч гэсэн өөрт байгаа ялдам цэцгээ ингэж ургуулаад үзээрэй, боломжийн юм байна шүү ;)



8 comments:

Anonymous said...

Ямар гоё вэ. Миний нөгөөх хар Ялдам Blacky цэцэглэсэн шүү. Хараарай. Баярлалаа Нараа.

Naraa B said...

таны хар ялдам ч тансаг харагдаж байна лээ шүү Мянгаа эгчээ

Emu said...

Ёстой гоё ургуулжээ, бас ургажээ. :-)

gg said...

nadad gants shirheg iim mochir bgaa, urguulah geed uzej tarj bn, 2 udaa tsetsgiin bundui garaad 1 n tsetsgelsen. gants urt mochriig jijigleed undesluuleed suulgasan deer uu? yag iim fuchsia bgan. yaaval deer ve zovlooch??

Naraa B said...

ганц урт мөчир бол уртаараа үндэслэхгүй байж магадгүй гэж айж байвал 3 үе навчтай байхаар бодоод хуваачихаж болно шдээ. Уг нь цэцэглэж байхдаа үндэслэдэггүй л гэдэг юм, гэхдээ миний энэ цэцэгний тайрсан мөчирнүүд усандаа үндэслээд бас цэцэглээд л байх юм байна шдээ хэхэ.
ялдам цэцэг үндэслүүлэх заавар энд байгаа шүү орж үзээрэй
http://zayceva.blogspot.com/2011/03/3_24.html

Anonymous said...

Huurhun yumaa. bi ingej urguulaad uznee

Anonymous said...

chimheltiig heden hos navch bolohoor ni hiij bsan be, bi ingej urguulj uzeh sanaatai 3 muchir undesluulcheel bgaan

Naraa B said...

Би болохоор нэг хос навч ургаад, дараагийн 2 дахь хос навч ургадаг шдээ, тэр 2 дахийг нь хумсаараа чимхээд авчдаг юм. илүү шигүү ургуулах санаатай л.
Тэгэх юм бол тэр 2 дахь хос навчны оронд 2 салаа мөчир ургана гэсэн үгшдээ, 4 хос навч гэсэн үг.

Post a Comment