Түрүү жил бэлгэнд авсан жижиг мөчир маань энэ жил цэцэглэлээ. Ямар өнгөтэй цэцэг гарахыг нь мэдэхгүй байсан юм. Усанд хийхээр мөд үндэслэхгүй байх гээд шууд хөрсөнд суулгаад дээгүүр нь нэг удаагийн аягаар вакуумдсан чинь дорхноо л хөөрхөн ургаад ирсэн. Гэхдээ бас дунд нь хоёр гурван удаа хатаагаад хамаг навчийг нь унагаад авсаан.


Өнгөрсөн зун ийм жижигхэн мөчир байлаа


Энэ хавраас ургаж эхлэнгүүт нь нилээн олон салаа мөчиртэй болгох гээд хамгийн дээд талын ургаж байгаа навчнуудыг нь таслаж аваад л байгаа, тэгэхгүй бол ганц горзгор иштэй ургачих байх гээд.

Би шар өнгөтэй цэцэг гарах байх гэж бодож байсан ягаан ч юм шиг улбар шар ч юм шиг өнгөтэй цэцэг хим байна ;)










 Өдөр цонхоор нарны гэрэл тусахад дэлбээгээ бүрэн нээлээ.




2 comments:

Emu said...

Хөөрхөн юмаа. Энэ нөгөө тайралт хийсэн гэж байсан хим мөн үү?

Naraa B said...

Hi Emu,
энэ биш шдээ, би тэрнийхээ зургийг нь нээрээ оруулахаа таг мартсан байна шдээ оруулаадхая

Post a Comment