Цэцэг савандаа хир тогтвортой ургаж байгааг шалга. Өөрөөр хэлбэл, навчийг бага зэрэг хөдөлгөхөд хөрсөндөө хөдөлж байвал дөнгөж саяхан шилжүүлэн суулгасан, эсвэл үндэс нь гэмтэлтэй байна гэсэн үг. Шилжүүлэн суулгасан бол хөрсийг нь дахин солих шаардлагатай эсэхийг анхаараарай.
Цэцгийн иш нь чанга байх ёстой.

Навч нь хатуу байх ёстой. Унжийсан эсвэл үрчийсэн навч нь ургамал нэг бол хүйтэн температурт байсан, эсвэл услаагүй удсан, үндэс гэмтэлтэй, буруу усалснаас болдог. Мөн навч бор өнгөтэй, толботой байна уу? Тийм бол халуун газар байлгасан эсвэл навч нь наранд түлэгдсэн байна.
Ургамал гэмтэж үү?

Навчин дээр наалдамхай зүйл байна уу? Тийм бол цэцэг хорхой, шавьжтай байна гэсэн үг.
Цахирмааны цэцэг нь унжийсан, шинэ булцуу нь шарлаж уу? Зарим булцуу нь уначихсан юм биш биз? Ургамал хэт стресстэй байснаас ихэнх цэцэг нь хэдхэн хоног дотор уначихдаг.

Дэлгүүрт хир удсаныг нь асуугаарай.
Худалдагчаас хэрхэн арчлах талаар сайн асууж аваарай.



2 comments:

Бөбөг said...

Ёстой хэрэгтэй мэдээлэл байлаа баярлалаа Нараа

Zayceva said...

зүгээрээ

Post a Comment