"Шимтэглээ ба бусад цэцэгс" үзэсгэлэн дээр амралтын нэг өдрийг сайхан өнгөрүүллээ. Фэйсбүүк дээр эчнээ танил мундаг цэцэгчидтэй биечлэн уулзаж, олон цэцэгчидтэй танилцсандаа баяртай байна. Мөн цэцэг арчилгааны талаар тэднээс суралцаж, өөрөө бас ялдам цэцэг арчлах талаараа бусад цэцэгчидтэйгээ мэдлэгээ хуваалцав.


Манайд зөвхөн нэг цэцгээр дагнасан ийм цэцгийн үзэсгэлэн өмнө нь болж байгаагүй учир энэ үзэсгэлэн үнэхээр өвөрмөц сайхан үзэсгэлэн байлаа. 




Үзэсгэлэнд маш олон сортын шимтгэлээг танилцуулж тавьсан бөгөөд бүх сортын нэрсийг бичсэн нь шимтгэлээ дагнан ургуулдаг цэцэгчидэд өөрт байхгүй шинэ сортыг олж авахад нь тустай байв.











Үзэсгэлэнд ирсэн зочид дан ганц цэцэг хараад зогсохгүй, хажуугаар нь туршлагатай цэцэгчидийн цэцэг арчилгааны талаарх хичээлүүдэд суулаа.



"Цэцгээр гоёсон гэр минь" блог руу орж үзээгүй цэцэгчин монголд бараг байхгүй байх. Тэгвэл энэхүү гоё блогийн админ Урнаа эгчийн маань залгалт хийсэн хим зочдын анхаарлыг яах аргагүй татаж байлаа. Нэг ишин дээр 7 өнгийн химийг залгалт хийсэн нь үнэхээр гайхалтай гоё харагдаж байсан.









Залгалт хэрхэн хийхийг хичээл болгон зааж, тэр мөчрөө вакуумдсан байна. Залгалт хийх хичээлийг үзэгчдийн хүсэлтээр 3 дахин орууллаа, үнэхээр гоё хичээл байсан. Энэ талаар дэлгэрүүлэн гүүглдэх хэрэгтэй юм байна, тун сонирхолтой юмаа ялдам цэцэг дээрээ турших минь хэхэ.




















Цэцгийн зохиомжууд гоё юмаа




 





Үзэсгэлэнд шимтэглээнээс гадна өөр олон сайхан цэцэгсийг дэлгэн тавьжээ.




























Үзэсгэлэнд ирээд шинэ дурлалтай болоод гэртээ харилаа даа хэхэ. Шимтгэлээний талаар дурсдаггүй хүн чинь энэ хоёр нөхрийг олж авна л гэцэн байгаа хэхэ.

Elins vita 

Apple blossom rosebud


Манай ялдам сонирхдог цэцэгчид нэг юм бодно байгаа, энэн шиг ялдам цэцгээр дагнасан үзэсгэлэн зохиовол мөн гоёоо?




24 comments:

Post a Comment