Та бүхэнд нэгэн сонирхолтой түүх ярьж өгье. 


Ойролцоогоор хорин хэдэн жилийн өмнө, Японы хойд хэсэгт байрлах Inakadate гэдэг хөдөөгийн тосгонд Koichi Hanada хэмээх нэгэн залуу амьдран суудаг байжээ. Нэгэн өдөр түүнийг дарга нь дуудаж ингэж тушааж гэнэ: Цагаан будааны талбай, алимны цэцэрлэгээс өөр юу ч үгүй манай бяцхан тосгонд жуулчдыг татах ямар нэгэн арга ол гэжээ.

Үг дуу цөөтэй ч үнэнч шударга зантай ноён Hanada шинэ санаа олох гэж олон сарын турш толгойгоо гашилгав. Тэгээд нэгэн өдөр сургуулийн сурагчид хичээлийнхээ даалгаварт будаа тарьж байхыг олж харав. Хүүхдүүд хоёр төрлийн будаа тарьж байв: нэг нь нил ягаан иштэй, нөгөө нь тод ногоон иштэй. Яг энэ мөчид түүний толгойд яагаад өнгө өнгийн будааг үг үсэг, зураг хэлбэртэйгээр тарьж болохгүй гэж? гэсэн бодол зурсхийн орж ирлээ.

Тэрээр сүүлд хэлэхдээ энэхүү санаа ингэж амжилт олно гэж бодоогүй гэж хэлсэн байна. Үр дүн нь мэдээж гайхалтай амжилтыг дагуулж, одоо үүнийг Рaddy Аrt гэж нэрлэж байна. 1993 оноос хойш тариачид будааны тутаргыг зургийн зотон болгон, ургамлыг бийр болгон ашиглаж байна. Тосгоны бүтээлүүд томрохын хирээр олны анхаарлыг татах болов. 

Өнгөрсөн жил л гэхэд энэхүү нам гүм тосгоны нарийн гудамжинд 170,000 гаруй жуулчид ирж, замын түгжрэл үүсгэн олон цагаан хүлээн байж энэхүү амьд урлагыг сонирхжээ. 

Тариачид хөл бөмбөгийн хэмжээтэй талбайд тулалдаж буй самурайг бүтээхийн тулд компьютерийн модель ашиглаж, 8000 гаруй шон гадас зоож байж, 3 өнгийн (хүрэн улаан, шар, цагаан) будааны тутарга ашиглажээ.

Ингээд энэхүү сонирхолтой урлагийг хамтдаа сонирхоё. Enjoy!



































Эх сурвалж: nytimes.com



5 comments:

Orchidee said...

Uneheer goy yumaa, Japanchuud ih ajilsag bas, tuushtai, naidvartai humuus baidag baihaa.

Naraa B said...

харин тиймээ, Япончууд үнэхээр сэтгэсэн байгаа биз. би анх зургийг нь хараад бүр биширсэн шд

ДӨШБАТ said...

ГАЙХАЛТАЙ ЮМ АА ГЭЖ ҮҮНИЙГ Л ХЭЛЭХ БАЙХ ДАА.

Naraa B said...

Хэлээд юү гэхэв Дөшкө эгчээ

Anonymous said...

Ямар гоё урлаг вэ? 1000.

Post a Comment