Цахирмаа цэцгийн төрлөөс шалтгаалж хөрсөө сонгоно. Газарт ургадаг цахирмаа юу эсвэл агаарт модноос дүүжлэгдэн ургадаг цахирмаа юу гэдгээс шалтгаалж хөрсийг зөв сонгох нь чухал. Хөрс нь fir barkcoconut husksphagnum moss, tree fern fibers ба perlite (орчуулахаас төвөгшөөв) гэсэн зүйлсээс бүрдэх ба, ихэвчлэн эдгээрээс 2-3-ыг нь хольсон хөрс байдаг. Манайд гадуур бэлэн цахирмааны хөрс зардаг юм билээ.


Цахирмааг 18-24 сар тутамд шилжүүлэн суулгах хэрэгтэй. Шилжүүлэх суулгах гол зорилго нь шинэ хөрсөнд ургуулах ба, савыг заавал томруулах шаардлагагүй, гэхдээ үндэсний хэмжээнээс шалтгаалж савны хэмжээгээ тохируулна. Цахирмаа нь савандаа жаахан шахалдсан байхад дуртай. Хэтэрхий том саванд шилжүүлэн суулгасан цахирмаа нь хамаг энергиэ үндэсний ургалтанд зарцуулж, олон сараар шинэ навч, цэцэг ургадаггүй.



Цахирмааг хуванцар эсвэл шавар саванд суулгаснаас хамаарч услах давтамж шалтгаална. Шавар сав нь хуванцар савыг бодвол илүү хурдан хатдаг учир цахирмааг илүү ойр услах хэрэгтэй. Үргэлж агаар оруулах нүхтэй савыг сонгоорой, ус нь хатахгүй удсанаас цахирмааны үндэс ялзарч, цэцэг үхдэг. Том савны хөрс нь гол хэсэгтээ чийгтэй удаан хугацаанд байснаар ургамал өвчилдөг, харин ингэхээс хамгаалахдаа савны ёроолд дрэйнэж дэвсэж өгнө. Зарим цахирмааны төрлүүд, ялангуяа Phalaenopsis нь фотосинтез явагддаг тул үндсэнд гэрэл тусч байх тунгалаг саванд суулгах нь тохирожмтой.

Анхаарах зүйлс: Ямар нэг шалтгаангүйгээр цахирмааг шилжүүлэн суулгах хэрэггүй. Жишээ нь, савны агааржуулалт муу бол шилжүүлэн суулгана. Мөн шилжүүлэн суулгахдаа дараах зүйлсийг анхаараарай, үүнд: шинэ навч иш ургахад савны ирмэг нь саад учруулж байгаа эсэх, мөн олон жил нэг савандаа удаан ургасан бол хөрсийг солиход үндэс нь гэмтэх гээд байдаг.

Жил бүр шилжүүлэн суулгадаг цахирмааны төрлүүд (Цахирмаа цэцгийн арчилгаа #5 Усалгаа гэсэн сэдэвт бүх төрөл зүйл нь зурагтайгаа байгаа учир дахин зураг оруулсангүй шүү) :
Dendrobium, Miltonia, Paphiopedilum, Phalaenopsis

Хоёр жил тутамд шилжүүлэн суулгадаг цахирмааны төрлүүд:
Cattleya, Dendrobium, Oncidium, Odontoglossum

Гурван жил тутамд. шилжүүлэн суулгадаг цахирмааны төрлүүд:
Vanda , Cymbidium
  
 
Шилжүүлэн суулгах сав нь дор хаяж дахин 2 жил ургахад хангалттай хүрэлцэх зайтай байх хэрэгтэй. Цахирмааны төрлөөс шалтгаалж хөрсөө сонгоорой.



Дараагийн сэдэв: Дахин цэцэглүүлэх



2 comments:

tsetseg said...

saixan zowolgoo bn
bayarllaa.tsaxirmaanii xors zardag gesen bn xaaguur zardag um boloo xariu xeleed ogooch please

Naraa B said...

би 2 жилийн өмнө нэг дэлгүүрээс авч байсан юм, одоо тэр дэлгүүр нүүгээд хаана очсоныг нь мэдкү байнаа. соёолж эд нарт байж магадгүй дээ

Post a Comment