Өөрийнхөө цэцэгсийг танилцуулъя хэхэ саяхнаас тарьж эхэлсэн болохоор ихэнх нь жижигхээн. Бас арай цэцэглэж амжаагүй л байна. 


Гүрэмгэнэ (Zephyranthes). Надад ягаан, цагаан хоёр өнгөтэй нь байгаа, энэ саванд холиод тарьчихсан юм.



Ялдам цэцэг буюу фуксия (fuchsia). Миний хамгийн дуртай цэцэг, надад 4 төрөл бий.


Энэ фуксия ягаанаас чернилийн ягаан гарах ёстой. Би урьд нь чернил ягаан гардаг фуксия гэж 2 удаа худалдаж авсан чинь дан ягаан өнгөтэй гараад 2 удаа шатаж билээ. 3 дахь удаагаа арай тийм юм болохгүй байхаа гэж найдаад л байна хэхэ. Удахгүй цэцэглэхээр нь харна даа.


Энэ жижиг саван дотор харимсгана, гоодаль 2 тарьчихсан юмаа. Нар дутаад жаахан суначихсан. 2лаа жижигхэн, хоёр гурван жилээс нааш цэцэглэхгүй байхөө.


Нөмөргөнө. Цэцэглээд нилээн удаж байгаа юм, цэцэг нь удахлаараа ийм ногоондуу өнгөтэй болчихдог юм шиг байлээ. Хавар анх энэ цэцгийг авахад 2хон навчтай байсан, одоо овоо ургаж л байна. Энэ савандаа битүү ургахлаараа гоё харагдах байхаа.


Фуксия. Энэ бүр том сортын фуксия, навч цэцэг нь жирийн бидний тарьдаг фуксиягаас хамаагүй том. Гэхдээ их эмзэг турьхан юм шиг санагдсан, цэцэглэвэл зургийг нь оруулнаа.


Сарнай. Ягаан цэцэгтэй, удахгүй цэцэглэх гээд л байна.




Хим, улбар шар цэцэгтэй. Цэцэглээгүй үедээ навч нь хүртэл гоё цэцэг шүү. Цэцгийн бундуйнууд нь нар дутаад унаад байхлаар нь нартай цонхон дээр тавьсан унахгүй болсон. 
Хим цэцэглэх гээд зөндөө олон бундуй гарчихсан.




Энэ бас хим шар цэцэгтэй. Усанд үндэслэхгүй болохоор нь том цэцэгнийхээ хажуугаар нь шууд шороонд суулгачихсан чинь хөөрхөн ургаж байна.


Чоёо, Одноо эгч өгсөн юм. Үрээр тарьсан гэсэн, лав гоё өнгөтэй цэцэг гарах байхаа.


Хэхэ энэ бас фуксия дан ягаан цэцэгтэй. Гадаа үүдэнд гаргачихсан чинь шөнө хөлдчихсөн байхаар нь бүх навчийг нь тайраад ийм болчихсон юмаа. Гэхдээ сэргэх байхаа.


Гоодаль. Хавар экологийн төвийн үзэсгэлэнгээс авсан. Аймаар том навчтай юм чинь аймаар том цэцэг гарна гэж бодоод баясаад байгаа хэхэ.




Энэ болохоор годонхой, удахгүй гоё савтай болохоороо шилжүүлж суулгах гэж байгаа.

За миний цэцэгнүүд нэг иймэрхүү. Ихэнх нь цэцэглээгүй болохоор нээх гоё харагдахгүй байж магадгүй, цэцэглэхээр нь зургийг нь дахиж оруулнаа. Цаана нь бас ганц хоёр үрсэлгээнүүд бий, дараа оруулнаа.




25 comments:

Ундрах said...

яасан ч хөөрхөн савтай юм бэ дээ , чиний ялдамууд их өнгөлөг гоё харагдаж байна шүү миний хэдэн цэцэгс гэрэл л дутагдаад байгаа даа ихэнх нь цонх зүүн талдаа тэгээд байр халхлаад нар бараг тусахаа больсон, орос сарнай маань нэг л тиймэрхүү будуй гараад л хатаад уначих юм яах вэ

Naraa B said...

манай хотын гэрт бас баруун талаас л үдээс хойш нар тусдаг болохоор цэцэгнүүд маань нар дутаад байдаг юмаа, гэхдээ одоо бүгдийг нь зуслан дээр аваачаад нар үзээд овоо сайхан ургаж байгаа

soyol said...

saixan tsetsegnuud bnaa, bur olon tsetsegtei bolooroi. chinii blognoos zondoo xeregtei zovlogoo avdag shuu. chinii blogiig uzseer bgaad fucsiya-d durtai bolchixood tsugluulj bgaa. nadad neg asuult bnaa, minii tolbot navch navch ni mushgiraldaad bna yax yostoi ve, nar dutaad bgaa yum bolov uu geed narand tavixaar navch ni sharlaad baix yum, nar baga tusdag gazar tavixaar navch ni mushgiraad bna, nadad xelj ogooch

Заяа said...

Hi Zayceva
Jijig ch gesen ih goy urgaj bgaa tsetsguudtei yumaa. Neeree goy savtai yum bna. Minii tsetsegnuud bas ih jijigheen. Him tsetseg chini ih goy tom yum bna. Bi say him ureer tarisan ih huurhun urgaj bgaa. Hezee iim saihan tom boloh yum bol doo he he. Shimteglee chooyoo bas ureer tarij bgaa. Bugd l ih saihan urgaj namaigaa bayrluulj bna daa. Neeree chinii helj bsan anduudiin urd taliin tsetsgiin delguurt zorin bj ochson shuu. Ih saihan aashtai egch yariad l zuvluud l yostoi ih taalagdsan. Tsetseg ni ch goy, bas gaigui unetei yum bna lee. Dandaa heregtei medeelel ugch bdag chamdaan maaash ih bayarladag shuu he he.

Emu said...

Гоё цэцэгнүүдтэй юм байна. Бас гоё цэцгийн савтай юм байна. :-) Энэ нөмөргөнө ямар хөөрхөн цэцэг вэ? Тарьмаар санагдчихлаа. Сарнай, хим хоёр бас их гоё ургаж. Ер нь бүгд л сайхан ургаж байгаам байнаа.

Naraa B said...

@Soyol: bayarlalaa, fuchsia ih goy tsetseg shuu, minii hamgiin hairtai tsetseg. Tolbot nawch ih hurts narand tavihlaar nawch n mushgirdag gej medeelel bi say net-ees olloo. suuderleg gazart taviad uzeerei.

@Zaya: Хим цэцэг дорхноо ургачихдаг юм байна лээ, удахгүй л минийх шиг том болчихноо. Тэр дэлгүүр их гоё байгаа биз дээ, би бас өчигдөр хүртэл ороод, яаж зүгээр байхав гээд гүзээлзгэний үрсэлгээ авсан хэхэ.

@Emu: Нөмөргөнө их хөөрхөн цэцэг шдээ, бас агаар цэвэршүүлдэг гэсэн. нарнаас хол байлгаарай навч нь шарлана шүү. Ер нь гэрэл бараг тусдаггүй цонхон дээр л зүгээр дээ.

Emu said...

хэ хэ хэ, нөмөргөнө одоохондоо байхгүйээ. харин 20-иод хоногийн өмнө жижигхээн хөөрхөн хим авсан. өнөөдөр харж байсан чинь жижигхэээн цагаан юм нисээд байх шиг харагдлаа. юу юм болоо? ер нь хортон шавьжнаас яаж хамгаалдаг вэ? зөвлөгөө өгөөрэй.

Заяа said...

Hi. Tiim bna lee. Yostoi goy delguur bna lee. Bas ih goy shavar vaaran savnuud bsan. Bi bas guzeelzgenii urselgee avsan sh de. Miniih ih huurhun urgaj bgaa. Nuguu ureer urguulj bsan guzeelzgene bhgui ee huu maani tataj unagaad uhuulchihsen. Huld oroh gej yadaj yavaa amitaniig chini zagnaltai bish he he. Ureer urguulj boloh l yum bna lee. Daraa dahiad ur avaad turshina daa. Bi ter egchees yaldam avah geed zahitsan bgaa ochij amjihgui l bna.

Anonymous said...

Yag 10 navchtai nileed undur urgasan nomorgono avax xun bnuu xumuusee? Gantsxan uldsen zarmaar bna? Zayceva uuchlaarai end zar oruulaj bgaad, chini site ruu bainga orj irj medeelel xardag yumaa tegeed tesexgui bichchixlee shuu. Numurgunu sonirxox xun bval uzuur@yahoo.com xayagaar xolbogdooroi Uurinxuu garaar xar bagaas n urguulsan yumaa hehe

Ундрах said...

ягаан өнгөтэйгээс авах юмсан өөр цэцгээр солихгүй биз би чамд өгөх олеандраа ургуулж л байгаа шүү

Ундрах said...

ягаан гүргэмгэнэ

Naraa B said...

@Emu: тэр жижигхэн цагаан юм нисээд байгаа чинь Цагаан далавчит гээд ургамлын хортон байхаа. аймаар муухай хурдан үрждэг юм байлээ шүү, цэцгийн дэлгүүрээс хурдан хор авч устгахгүй бол ёстой салдаггүй юм даа. би өнгөрсөн зун нэг ялдамаа цагаан эрвээхэйтүүлээд, нэг орос хор авч зааврых нь дагуу цацаад тэгээд зүгээр болсон, бусад цэцгээсээ хол байлгахгүй бол бүгдээрэнд нь халдана шүү. боломжтой бол ер нь балкон дээрээ ч юмуу байлгаад л хороо цацсан дээр дээ

Naraa B said...

@Заяа: харин тэдний савнууд нь их гоё, би бараг ихэнх цэцгийн саваа тэднийхээс авсан. би тэднийхээс авсан гүзээлзгэнээ лагертаа байшингийхаа гадаа тарьдаг юмуу гэж бодоод байгаа, гэхдээ тэр эгчээс сайн асууж байгаад суулганаа. чи ямар өнгийн ялдам авах гээд захисан юм бэ?

Naraa B said...

@Anonymous: хэхэ хар багаас нь ургуулсан нөмөргөнийг чинь хүн авах байхаа амжилт хэхэ

Naraa B said...

@Ундрах: миний энэ ягаан гүрэмгэний булцуу 2ш байсан, намар гэхэд нилээн олон болох байхаа. тэгэхээр нь надаас аваарай. би тэгж байгаад нэг очиж олеандрын үрсэлгээгээ авнаа баярлалаа

Заяа said...

Надад ерөөсөө ялдам цэцэг байхгүй болохоор ямар ч байсан хамаагүй ээ. Намайг очиход байхгүй байсан уг нь одоо ирсэн л байх даа. Даан ч би очиж чададгүй ээ.

Emu said...

Зөвлөгөө өгсөнд баярлалаа. Нөмөргөнөтэй болсон шүү. :-)

Naraa B said...

Заяад: би өнгөрсөн 7 хоног ороход ялдам ирсэн байна лээ

Emu: за баяр хүргэе, нөмөргөнө гоё цэцэг шүү, миний бичлэгүүд дунд арчилгааны талаар мэдээлэл бий дээ

Anonymous said...

hi mahs goe tsetseguud baina, yum asuuh gesiin, Anduudiin haana tiim goe delguur bdag yum bee zaaj ugch tuslaach

Заяа said...

Anduudiin zamiin urd tald Sansar megastore geed bgaa.Sansar megastoreluugaa orood baruun gar talruugaa ergeed jijigheen shataar ugsuud bj bgaa.Ih goy delguur bna lee shuu

Naraa B said...

Яанаа нөгөө андуудын урд байдаг Сансар супермаркет бүр тэр чигтээ алга болчихжээ, одоо яанаа нөгөө цэцгийн дэлгүүрээ хаашаа нүүснийг нь ч мэдэж амжсангүй. тэгж байгаад нэг олдоно байгаа даа

Zugeer said...

Goyo tsetsegnuud baina doo.Bi goo dali bolon erdmiin undraa 2-toi bolmoor baina yag yah uu?

Naraa B said...

@Zugeer:
Намар цэцгийн үзэсгэлэнгийн үеэр их зарагддаг шдээ, тэр үеэр авчихгүй юу даа, хэрэв намар болтол хүлээж амжихгүй гэвэл гадуур цэцгийн дэлгүүрүүдэд их зарагддаг юмдөө. Надад уг нь нэг аймаар жижигхэн гоодаль байгаа, гэхдээ тэр лав ойрын 2,3 жилдээ цэцэглэхгүй байхаа. хэрэв голохгүй бол тэрийг авахгүй юу даа.

Anonymous said...

ялааг яах вэ

Zugeer said...

Saya l harlaa.Yaj avah uu? Holboo barih hayag baina uu?Yamar ch tsetseg nad deer ireed 3-6 sar bolood l tsetsegledii.Goodali minii ordnii tsetseg

Post a Comment