Энэ фуксия цэцэг нь нэг настай. 3-р сард худалдаж аваад, 4-р сарын сүүлчээр 15см саванд шилжүүлж суулгасан. Өдөртөө гадаа дулаахан үед гадаа гаргаж тавиад, шөнөдөө гэрт оруулж байсан. Усалгааг маш болгоомжтой хийж, бас ургаж байгаа мөчирний дээд үзүүрийг чимхэлт хийж өгсөн. Дахиж чимхэлт хийж хэлбэржүүлээгүй, цэцэгнээс салаа мөчир олон гарч ургасан.
Энэ цэцэг нь өөрөө нилээн өтгөн саглагар байсан учраас чимхэлт, тайралт хийлгүйгээр өөрөө хэлбэрээ олж сайхан ургаж байсан. 2 долоо хоногийн зайтай бордож байв.
5-р сарын эхээр, усалгааг нэмэгдүүлж, Vitax (4-1-2 харьцаатай) нэртэй бордоог 7 хоногийн зайтай бордож эхэлсэн. 6-р сарын эхээр, бордох зайг ойртуулж 3,4 өдөр болоод л нэг бордож эхэлсэн. Энд анхааруулах нэг зүйл бол цэцгийг өдөр бүр усалж, зарим зуны халуун өдрүүдэд өдөрт 2 удаа усалж байсан. Ингэж ихээр услаж байгаа учраас бордоо хөрснөөс амархан урсаж арилдаг. Гэхдээ усалгааг хэтрүүлж болохгүй. "Wigan Peer" сортын фуксияг бодвол энэ сортыг хэтрүүлж усалбал үндэс нь амархан гэмтдэг.
Katie Elizabeth сортын энэхүү фуксия цэцгийг хананаас өлгөдөг цэцгийн саванд ургуулах нь илүү тохиромжтой. Өвөл дулаан байранд өвөлжүүлсний дараа ирэх жил нь савыг томруулах хэрэгтэй. Доорх зургийг 8-р сард авсан ба ямар нэг хэлбэржүүлэлт хийгээгүй, цэцэг өөрөө л сайхан ургасаар байна.
Миний хувьд Vitax нэртэй бордоо, Miracle Grow нэртэй цэцгийн шороо хэрэглэсэн. Харин та өөрийн орны нөхцөлд худалдан авах боломжтой азот өндөртэй бордоо хэрэглэж, бас цэцгийн шороо, вермикулит зэргийг өөрийн сонголтоороо хэрэглэж болно.

2 comments:
Ёстой багсайтал ялдамладаг юм байна даа. 1000
харин тиймээ, би бас ирэх жил энэ хүний туршлагаар ганц хоёр ялдмаа ургуулж үздэг юмуу гэж төлөвлөж байгаа
Post a Comment