Манайх зуслангийн гараашныхаа нөмөрт ийм нэг хүлэмж барьсан юм. Энэ жил огурцы, помидор, салатны навч тарьж байгаа. Зуслан жаахан оройтож 6 сарын эхээр гарсан болохоор үрсэлгээнүүд ч бас жаахан оройтсон, гэхдээ яахав ургаж л байна.
Огурцы, эхнээсээ жижигхээн гараад эхэлчихсэн. Эрт ургацын сорт гэсэн байхаа, жижигхэн огурцы гардаг.
Тасалгаанд үрслүүлээд, шилжүүлж суулгаж амжихгүй байсаар ингээд навчнууд нь шарлаад эхэлцэн байна лээ.
Салатны навч, петрушка эд нар тарих хэсэг, энэ бүр 6 сарын эхээр авсан зураг. Одоо овоо ургаад эхэлцэн байгаа.
Помидорны үрсэлгээ. Зураг дээрхээсээ овоо томорсон.
Түрүү жилийн сонгино энэ жил дахиад ургаж байна
Сая 6 сарын дундуур цочир хүйтрэлээр ихэнх үрсэлгээнүүд гайгүй тэсээд ургаж л байна. Энэ намар нилээн хэдэн огурцы, помидор идэх бололтой.
2 comments:
Хөөрхөн, боломжийн хүлэмж байна. Харин огурцы, помидор 2 нэг дор тарихаар ургаж байна уу? Ургац авсан уу? Өнгөрсөн жил танил айл зуслангийнхаа хүлэмжний 2 талд огурцы помидор тус тус тариад огурцы авч чадаагүй, дан помидор л авсан гэж байсан. Ямар учиртайг нь ч мэдэхгүй байцгааналээ. Би ч бас мэдэдгүй. :-)
Hi Emu,
огурцы помидор 2 зэрэг ургаад болдог юм байна лээ. манайх өнгөрсөн жил зөвхөн салатны навч эд нар тарьсан. харин тэрний өмнөх жил нь дан огурцы помидор тариад 15 кг орчим ургац авсан шдээ. огурцы тарихдаа суганы мөчир билүү хэхэ тэрийг нь сайн зулгааж аваад байхлаар их ургац авдаг юм байна лээ, харин тэр хажуугийн мөчрүүдийг нь зулгаахгүй болохоор дан ногоон навч ургаад байдаг. манай аав ээж 2 сайн зулгаадаг юм, би мэдэхгүй ээ. энэ талаар нэг ном надад байгаа, тэрийг нэг завандаа зааврыг нь оруулъя.
Post a Comment