Алаг халганай тарьж байгаагүй цэцэгчин бараг байхгүй гээд хэлчихвэл нээх буруудахгүй байх хэхэ. Би ч бас анх алаг халганай тарьж л байсан юм. Сүүлдээ бүр томроод, ийш тийш ургаад байхлаар нь манай эмээ бараг өрхийн эмнэлэгт хандивласан байх хэхэ. Тэр үед тайралт хийнэ гэдэг үг ч мэддэггүй байлаа. 
Тэгвэл өөр цэцэгнүүдтэй нэг саванд холиод тарьчихвал тийм ч ад үзээд байхаар цэцэг биш юм байна шүү манайхаан. Харин ч бүр навчных нь эрээн өнгө нь бүр өнгө нэмээд гоё үзэмжтэй харагдуулдаг юм байна. Энэ хүмүүс донж маягийг нь олж тарихдаа мундаг юмаа. Жаахан будаа идэхэд зүгээр шдээ хэхэ.

1. За энэ доод талын зурагт болохоор нөгөө яриад байсан хэл хугалмаар хэцүү нэрт thriller, filler, spiller гэдгийг чинь яг дүрээр нь гаргасан байна. Алаг халганай энд filler буюу хөрсийг хучиж өгөх үүрэгтэй юм. Унжиж байгаа цэцэг нь петуния гэсэн, харин тэр арын ногооныг нэрийг нь Arborvitae гэсэн. Өөр цэцгээр орлуулж болох юм шиг санагдлаа.



2. Харин энэ доорх зурагт алаг халганайг Swedish Ivy гэдэг цэцэгтэй хослуулж тарьсан байна. Swedish Ivy гэдэг цэцэг нь олдохгүй бол иймэрхүү жижиг эрээн навчтай мөлхөө ч юмуу цэцгээр орлуулчихад нэг иймэрхүү л харагдах юм байна даа.


 3. Надад энэ хамгийн гоё санагдсан. Манайд ийм улбар шар өнгөтэй халганай байдаг үгүйг мэдэхгүй юм, гэхдээ өөр өнгийн халганайгаар орлуулахад нээх муухай харагдахгүй л байх.  thriller, filler, spiller -ийн дүрмээр бол алаг халганай маань thriller буюу гол дүрийн баатар болжээ. Харин унтаахай хатан filler буюу хөрсийг бүрхэх үүрэгтэй, тэр доод талын ногоон нь (оросоор глекома гэдэг нэртэй цэцэг гэсэн шүү) бол цэцгийн савны ирмэгийг бүрхэж доош унжиж үзэмж нэмэх үүрэгтэй. За мэдээж тэр ногоон цэцгийг бол иймэрхүү ургадаг ямар ч цэцгээр орлуулж болно шдээ. Надад бол жижигхээн цэцэг гардаг мөнхцэцэгт хайтан гэдэг байхаа, тэр тэр санаанд орж ирж байна.
Энэ зохиомжийг хийсэн хүүхэн санаандгүй энэ 3-ыг холиод тарьчихсан гэнээ, тэгсэн хөршүүд нь гайхаж магтаад сүйд болсон юм байх хэхэ. Бүгдээрээ ч гэсэн нэг иймэрхүү юм хийгээд хүмүүсийг бас гайхшруулъя л даа хэхэ.

4. Дараагийн санаа бол алаг халганайг өөр өөр өнгийг нь нэг саванд хольж тарих.  


5. Эрээн судалтай навчтай халганай, улаан цэцэгтэй хайтан, бас нэг унждаг цэцэгтэй хамт тарьж болно.


Хүмүүс алаг халганайг ихэвчлэн "Намар" гэсэн сэдэвтэй цэцгийн зохиомж хийхдээ их ашигладаг юм байна.




4 comments:

Bi Mongolooroo goydog said...

би 6 өнгө цуглуулсан байгаа.

Neko said...

3дахь зохиомжны ногоон унждаг цэцэг надад байгаа шүү. Хэрэгтэй бол аваарай хурдан ургадаг цэцэг

Odnoo said...

bi chamaas avsan hyatad sarnaig huren untaahai, ereen dunguitai niiluuleed zohiomjilson. odoogoor tiim ch goyo haragdahgui l bna. NAVRAAS SAGSAIGAAD IREHEER GOYO BOLOH BH GEJ BODOOD BGAA SH DEE, :)

Naraa B said...

Ари эгч та бүгдийг нь хольж суулгасан зургаа нэг оруулаарай, харъя л даа.

За тэгнээ Нэко баярлалаа, ийм зохиомж хийх бол үрслүүлж авна шүү хэхэ

Одноо эгч, гоё болоод ирэхээр нь зургийг нь үзнэ шүү

Post a Comment