Наадмын өмнөхөн цэцгийн дэлгүүрээс ийм болсон сарнайг амийг нь аврахаар худалдаж авлаа хэхэ. Худалдагч эгч нь хэлэхдээ, оросоос ирдэг том сарнай гэсэн, цэцэг болгож чадахыгаа өөрөө сонгоод ав гээд. Цэцэглэж дуусаад царай муутай харагдаж байгаа болохоор нь хямдруулж байгаан гэсэн хэхэ. Нилээн хэд байхаар нь үзэж үзэж л хамгийн гайгүйг нь авлаа. Миний ойлгосноор бол оросоос ирдэг цээнэ эд нар гээд цэцэгнүүд байдаг шдээ, тэрэн шиг сарнай бололтой, тэгэхээр гадаа тэсвэртэй сорт нь байж магадгүй. Гадаа өвөлжүүлж туршиж үздэг юм билүү. 


Ойрд найр наадам гээд янзалж чадахгүй байгаад, өнөөдөр дээрээс нь жаахан тайралт хийлээ. Гадаа хонуулаад байсан чинь шөнө орсон бороонд өнгө засаад овоо сэргэх янзтай байна. 




 Сарнай минь сайхан ургаарай гээд л хүлээж байя даа.






8 comments:

Anonymous said...

Сайн уу?
Би Оргил байна аа. Цагаан сарнайг улаанаар солилцохоор тохирсон доо. Улаан сарнай маань үндэслээд хэдэн хөөрхөн нялх навч гарч байгаа шүү. Харин ойрд зуслан гарчаад хот орж цэцгээ услах ажил нэмэгдээд байна,нүүлгэж чадаагүй ээ. Ярилцаж байгаад сарнайгаа солилцох уу.
orgils11@yahoo.com шүү дээ.

Naraa B said...

hi, bi tsagaanaa undesluuleed savand suulgasan. owoo huurhun urgaj bga, bi bas lagert bga, margash hot orohdoo awaad oryoo. tegeed holbogdoy

Anonymous said...

hi , ene shar sarnai mini sarnai yu? er ni ter Bolgar sarnainaas oor mini bish shar , ulaan , tsagaan bag um boluu

Anonymous said...

bdag um boluu

Naraa B said...

Hi,
энэ шар сарнай мини биш том цэцэгтэй сарнай. энэ том хирнээсээ янз бүрийн өнгөтэй сарнай байдаг юм байна лээ. би тийм сарнайны үр авсан, ирэх хавраас ургуулах гээд туршиж үзэх санаатай байгаа. Гэхдээ жилийн 4 улирал тасалгаанд ургуулах бас дэмий юм шиг байлээ. Уг нь боломжтой бол өвөлдөө амраагаад, тийм нэг сэрүүхэн +5 градус орчим байдаг харанхуй өрөөнд амраагаад байвал гоё ургадаг гэсэн. дандаа тасалгаанд байхлаараа тэгээд л нөгөө янз бүрийн ургамлын бөөс үүсээд асуудал ихтэй байхаа.

Anonymous said...

harin tiimee, Sarnai urguulmaar bhiin daanch buustuud tsetseg tarimaargui bolchloo. Shar sarnainaas chini urselgee garval avii shuu. Mini shar sarnai avahaa boliloo, kk

Anonymous said...

Sain baitsgaana uu egch naraa? Duu n udahgui aav boloh gj bgaa bolhoor gertee ehner huuheddee tsetseg tarij ogch bgaa yumldaa! tegsen sarnai n shineer nahialj bgaa hernee navchnuud n hataad bh yum! ug n bordoo heregtei gheer n bordoj uzsen ovoo gaigui bolj bsnaa ahiad hataad bhiin! Yah yostoi ve zaaj ogooch tsetsegchdee! PLS

Naraa B said...

hi
сарнайг тасалгаанд ургуулахдаа байнга л усаар шүршиж чийглэж байхгүй бол халуудахаараа бөөстөөд үхчих гээд байдаг хэцүү юм байлээ шүү

Post a Comment