Ялдам цэцэг анх удаагаар үрээр тарилаа. 



Фуксия праздник гэдэг сортын үр аваад бүүр өвөл 1 сарын сүүлчээр үр бойжуулагчид суулгасан юм. 6 үрнээс 2 нь гарлаа. 1 сард нарны гэрэл илч муутай болохоор өдөртөө 12 цаг орчим ширээний чийдэнгээр дээрээс нь гэрэлтүүлж байлаа.

1 сарын 25 нд үрээ суулгав


7 хоногийн дараа үр соёолов




2 сарын 20нд жинхэнэ навч нь гарч ирсэн байна


3 сарын 31нд том саванд шилжүүлж суулгасны дараа


 4 сарын 10нд


5 сарын 5нд савыг нь арай томрууллаа. Их л өндөр ургах нь дээ. Цэцэглүүлэх гэж яарч байсан учраас ямар нэг хэлбэржүүлэлт хийж, тайралт хийсэнгүй. Өндөр чигт нь ургуулахаар шийдэв хэхэ
 Эхлээд 2 хос навч гарч байснаа, сүүлдээ бүр 4, 8 навч ч ургах шиг. Нөгөө бидний тариад байдаг ялдмыг бодвол бөөн олон салаа навч гардаг юм байна. Бас навчны өнгө, хэлбэр нь ч арай өөр.
 Их л өндөр ургах нь дээ


6 сарын 30. Эцэст нь нэг цэцгийн бундуй үүсч эхэллээ



7 сарын 9

7 сарын 22нд цэцгийн дэлбээ нь бүрэн задарлаа. Яг үрнийхээ уутан дээрх шиг ялдам цэцэг гарлаа.









6 comments:

B. Uran said...

tasarhai, yostoi sain bn.

Naraa B said...

хэхэ баярлалаа Урнаа эгчээ, миний сайн юу байхав аз аз хэхэ

Emu said...

Гоё юмаа. Баяр хүргэе.

Одноо said...

мундаг юм аа, баяр хүргье!!!!

Naraa said...

Bayar hurgii, shine sortiin yaltai bolsond, urselgee hiigeerei avna shuu.

Naraa B said...

Ta buhend bayarlalaa, ene yaldamaa urjuulj amjaagui l bna. urselgeetei bolhooroo helnee ;)

Post a Comment