Гурван навчтай фуксия цэцэгнийхээ мөчрийг стандарт ургуулчих гээд л үзээд байна. Одоо нэг иймэрхүү өндөртэй боллоо, хэдэн см-ийг нь хэмжиж үзсэнгүй, ойролцоогоор 50см орчим байх. Энэнээс өндөр ургуулах гэсэн чинь хажууд нь чиг барьж боосон модныхоо өндөрт л тааруулах болж байна хэхэ.


2 сарын өмнө ийм байлаа


Одоо ийм болж ургаж байна. Хамгийн дээд талын ургаж байсан навчийг нь чимхэж аваад, одоо 3 тийш нь салаалуулж ургуулна. Аймаар царай муутай харагдаж байна уу хэхэ, ургаад ирэхээрээ гоё болноо ;)


Хамгийн дээд талын ургаж байгаа үзүүрийг чимхэлт хийсний дараа, нөгөө яриад байсан 3 навч чинь 3 салаа болж ургаж байна. Одоо ингээд шинээр ургаж байгаа үе бүрийг нь чимхээд, 3 мөчир чимхээд 6  болно, 6 мөчирний дээд навчийг чимхээд 12 болно гэх мэт, маш олон салаа болж ургах учиртай юм.


 Дээрээс нь харвал яг гурван салаа болж навч гарсан нь харагдаж байгаа



Стандарт гэж юу яриад байна гэж зарим хүмүүс бодож магадгүй, яг мод шиг хэлбэрт оруулахыг л хэлээд байгаа юм энэ доод талын зураг шиг.





2 comments:

Anonymous said...

bi bas 3 deldeet yaldamiig standar bologh gej bgaa. Ugiin 3 delbeetei um. odoohondoo joohon 13 cm bh.
chiniih yamar unugtei yaldam be? Miniih tsagaanaas burgundi yagaan gardag yaldam.

Naraa B said...

hi
минийх ягаанаас чернил ягаан гардаг том махровый ялдам

Post a Comment