Хавар Глориоза гэдэг цэцэгний үр аваад, чийгтэй вермикулитэд суулгасан юм.




Дотроо 6,7 үр байсан байхаа, уг нь нилээн хэд нь вермикулитдээ соёолсон боловч цэцгийн хөрсөнд шилжүүлж суулгасны дараа 2 нь л гарч ирлээ.

3 сарын 31нд нэг иймэрхүү ургаж эхэллээ




4 сарын 10нд. Их эрчимтэй хурдан ургаж байна




4 сарын 18. Гурав дахь навч ч гарлаа



6 сарын 14 гэхэд ийм болсон байлаа. Үүнээс хойш шинэ навч нэмж ургахгүй л байна




7 сарын 21. Хамаг навч нь хатаж шарлаад, үхэж байгаан байх гээд шороог нь ухаад үзсэн чинь шороон дотроос нь ийм юм оллоо. Булцуугаар ургадаг цэцэг байжээ хэхэ. Энэ эхний жилдээ гэхэд овоо хөөрхөн том болжээ. Мэргэжилтнүүд, энэ булцууг нь сонинд боогоод хөргөгчинд хийчих гэж зөвлөлөө, тэгэхээр нь цаасанд боогоод хөргөгчдөө хадгалав. Ирэх хавар гаргаж ирнээ. Тэгээд, хавар булцуугаа дахиж суулгаад, томруулнаа. Жил ирэх бүр булцуу нь улам томордог бололтой.



Нэтээс хайж үзсэн чинь глориоза цэцэгний булцуу нь хүний гар шиг том болдог юм байна. 3 дахь жилээсээ эхэлж цэцэглэдэг гэнээ.



Энэ Глориоза цэцэг нь мөлхөө ургамал бөгөөд цэцэг нь маш үзэсгэлэнтэй экзотик цэцгэнд зүй ёсоор ордог. Наранд дуртай, тасалгаанд бол 90-240 см урт болж ургадаг учраас ямар нэг зүйл дагуулж бэхлэж ургуулбал тохиромжтой.

 
Ийм нэг экзотик цэцэг өөрөө ч мэдэлгүй үрээр тариад ургуулаад байжээ. 


 




2 comments:

Одноо said...

Энэ уул нь их гоё цэцэг гэж санагдаад байгаан. Даанч их ааштай нөхөр юм аа. Минийх 3 жижигхээн юм байсан.2-ынх нь навч хагдраад 1 нь л үлдлээ, хэхэ

Anonymous said...

Өө хөөрхий хөрсийг нь ухаж үздэг байжээ :(
Овоо хөөрхөн ургаж байгаад навч нь шарлаад таг болсон доо.... Хөрсийг нь яааснаа таг мартжээ

Post a Comment