Lady in black буюу Хар хувцастай хатагтай гэдэг энэ сортын талаар эхлээд жаал мэдээлэл хүргэе. Энэ нь их онцгой гоё сорт юм байгаан.


Английн Thompson & Morgan гэдэг цэцэрлэгжүүлэлтийн компани нь 1855 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа компани юм. Уг компани нь анх ‘Lady Boothby’ гэдэг сортын ялдам цэцгийг 2006 оноос худалдаалж эхэлсэн. Энэхүү ‘Lady Boothby’ ялдам нь хамгийн хурдан ургадаг, бас хүйтэнд тэсвэртэй сорт юм. Анх энэ сортыг 1939 онд гаргаж авсан бөгөөд Британийн Фуксия Нийгэмлэгийн үүсгэн байгуулагч Clara Lady Boothby-ийн нэрээр нэрлэгджээ.
 Lady boothby
Ялдам цэцэг сонирхогчид энэ сорт шиг хирнээ өөр өнгөтэйг сонирхож байлаа, гэвч ийм онцгой хурдан ургах чадвартай ялдам цэцэг хараахан гарч  ирээгүй байв. 2007 онд бид өөрсдийн үржүүлэгчдийн нэг болох Charles Valin-д үүн шиг шинэ сорт гаргах онцгой даалгавар өгсөн юм. 300 удаагийн эрлийзжүүлэлтийн дүнд 2012 оны зун Charles нэгэн онцгой сортыг гаргаж чадсанаа зарласан юм. Энэ нь хагас давхар дэлбээтэй хар ялдам байлаа. 

Хамгийн анхны мөлхөө хар өнгөтэй ялдам цэцэг бол Lady in black юм. Уг ялдам нь нэг улиралдаа л 2метр хүртэл өндөр ургаж, 500 хүртэл цэцэг гаргаж чадах онцгой сорт юм.


За ийм нэгэн онцгой ялдамыг ургуулах гэж оролдсон миний туршлага гэвэл:

Хавар юу ч үгүй тайрчихсан чинь шинээр ургаж байгаа байдал. Үхэх сэхэхийн даваан дээр л байна даа хэхэ.

4 сарын сүүлээр овоо сэргээд ирлээ. Энийгээ ямар ч тайралт, чимхэлт хийсэнгүй өөрөөр нь ургууллаа.

7 сард эрчимтэй ургаж, тал бүрээсээ салаалж эхэллээ. Цэцэглэдэг цэцгийн орос бордоогоор 7 хоногт 1 удаа бордож байлаа.


7 сарын сүүлээр цэцэглэж эхэллээ.




 8 сарын сүүлээр битүү цэцэгтэй боллоо.










0 comments:

Post a Comment