Энэ жил ургуулсан ялдам цэцэгсээ бүгдийг нь гоё цэцэглэсэн гэж хэлж чадахгүй нээ. Жишээ нь энэ waternymph гэдэг сортын дан дэлбээтэй ялдам байна.

Өвөл 2 сард энэ саванд 4 ширхэг жижигхээн үрсэлгээ суулгасан юм. Тэгээд чимхэлт хийсээр 5 сар гэхэд ийм байдалтай ургалаа. 5 сараас хойш чимхэлт, тайралт хийсэнгүй, харин цэцэглэдэг цэцгийн бордоогоор бордож эхэллээ.


6 сард иймэрхүү ургаж байна. Мөчир нь их хурдан бүдүүрч, мод шиг болдог.


7 сард том саванд шилжүүлж суулгалаа. Арай л орой савыг нь томруулчих шиг боллоо. Хавар томруулдаг байж уу. Мөчрөө даахгүй налж унаад байх юм, бас унжиж ургадаг сорт бололтой.


Энийгээ зунжин өдөр шөнөгүй гадаа байлгасан. Магадгүй тэрнээс болоод цэцэг нь оройтсон байх. Зуны аадар бороо, хүчтэй мөндөр, халуун наранд бүгдэд нь л хөөрхий минь гадаа байсан даа хэхэ. 8 сарын эхээр л цэцэглэж эхэлж байна.



Уг нь хэлбэр нь их гоё саглайж ургасан юм.


Цэцэг нь энгийн дан дэлбээтэй, хөөрхөн өнгөтэй шүү.



Энэ жил асаргаа дутаад их орой цэцэглэсээн, ирэх жил арай туршлагатай арчилж ургуулнаа.




0 comments:

Post a Comment