Сортын нэрийг нь мэдэхгүй байсан ялдам цэцэг надад бас нэг ширхэг байнаа. Энэ маань La Campanella гэдэг сорт байна лээ. 2 дахь жилдээ ургаж байна. Өнгөрсөн жил олигтой ургаагүй ээ. 


Хавар 3 сарын үед үрсэлгээний саванд ургаж байсныг нь том саванд шилжүүлж суулгалаа. Аятайхан хэлбэртэй ургуулчих санаатай чимхэлт хийж байв.

4 сард чимхэлт хийж байснаа болив. Өөрөө л энд тэндээсээ салаалж мөчирлөөд идэвхитэй ургаж эхэллээ.

5 сард. Яаж ч хичээгээд нэг тийшээгээ ургахыг нь болиулж чадахгүй нээ хэхэ. Өөрөө л ингээд налж унаад байх юм. 


Цонхыг маань бүрхэх нээ хэхэ, багтахаа ч байх нь. Гадаа дулаарангуут л хурдан гаргаж том саванд шилжүүлж өлгөнө дөө.

6 сард эхний бундуй гарлаа. 


Том саванд шилжүүлж суулгалаа. 7 хоногт 1 удаа цэцэглэдэг цэцгийн бордоогоор бордож байлаа. Зуны ид халуунд бол өдөр бүр заримдаа өдөрт 2 удаа ч услах хэрэгтэй болж байна.





Бөөн бөөн цэцэг гараад гарт ч багтахгүй байна. Энэ сорт маань дан дэлбээтэй ч бас арай биш юмаа, хальт давхар гэхиймүү хэхэ semi-double гэдэг юм байна лээ.





Зун гадаа ургаж байгаа ялдмууд дээр минь зөгий, эрвээхэй нисч ирж байна.



Энэ сав нь их том сав шдээ, доошоо унжаад бараг хагас метр илүү урт унжиж ургаж байна.



Зунжин гадаа өлгөөтэй байлээ. Ширүүн бороонд хүртэл  оруулахаа мартаад л гадаа хонуулчихад хөөрхий минь дажгүй л байж байх юм.


Гоё байгаа биз? Энэ жилийн хамгийн олон цэцэгтэй ялдмаар шалгарууллаа энийгээ хэхэ.











0 comments:

Post a Comment