Бонсай модны арчилгаа бол маш хялбар байж болно, эсвэл та хэдэн цагаар модоо хэлбэржүүлэх гэж утсаар ороож ч болно. Гэхдээ ерөнхий арчилгаа нь бол ийм байна:




Та магадгүй ийм гайхамшигтай зүйл бүтээснийхээ дараа бонсай модоо гэртээ харж суух нь сэтгэлийн таашаал байж болох ч ер нь бол бонсай мод гадаа ургах зориулалттай. Та бонсай модоо зочиддоо гайхуулж, ваартай цэцэг шиг ширээндээ үзмэр болгон тавьж болох ч гэртээ 2-3 өдрөөс хэтрүүлээд хэрэггүй, учир нь мод маань сулбайж, өнгө зүс алдан өвчилдөг. Таны шинэ мод маань маш арчилгаа шаарддаг. 





    Салхинаас нөмөр газар байрлуулна. Хөрсийг сайн хатааж байгаад нэг удаад ханатал услаарай. Бордох гэж яарсны хэрэггүй, учир нь шинэ хөрсөнд нь хангалттай их шим тэжээл байгаа учир нэмж бордох нь шинээр ургаж буй үндсийг гэмтээх аюултай.





Шилжүүлэн суулгалтыг дор хаяж 1 жилийн зайтай дахиж хийх ба 6 сарын турш бордохгүй байж болно. Үүний дараа хавар, зундаа бордож болно. Шингэн бордоо хэрэглэж болох ба бордооны заасан хэмжээнээс нь 2 дахин бага хэмжээтэйгээр гэхдээ арай ойрхон зайтай бордох нь тохиромжтой. Учир нь байнгын усалгаа, бас намхан сав нь бордоог маш хурдан шингээдэг.






Шилжүүлэн суулгалтыг хавар эрт хийх ба, модыг савнаас болгоомжтой гаргаж шорооны 1/3-ыг авч хаяна. Дараа нь модыг хуучин саванд нь шинэ хөрсөнд суулгаж болно. Ингэж шилжүүлэн суулгах нь бонсай модыг эрүүлжүүлж, шинэ үндэсний ургалтыг идэвхижүүлнэ.


Дараах хоёр шалтгаанаас болж хүмүүс маш олон бонсай модоо стресст оруулж, бас үхүүлдэг. 


    Гадаа хүйтэн эсвэл чийгтэй үед ч гэсэн модоо гадаа байлгана. Хөрсийг чийгтэй байлгаж, усалгааны хооронд хэт хуурай болгож болохгүй, учир нь модыг шим тэжээлээр хангаж байдаг маш жижигхэн үндэснүүд үхэх аюултай. Гэрээсээ хол явахдаа найдвартай хүнд модоо захиж харуулаарай.




Жишээ болгон сонгож авсан Арц мод (Juniper procumbens 'Nana')

Өмнө нь:





































Дараа нь:


Тайрч хэлбэржүүлэн, утсаар ороож, шилжүүлэн суулгасан мод маань одоо бүрэн ургаж гүйцэхийг нь хүлээх үлдлээ. 



Анхлан суралцагсдад зориулсан Бонсай хэрхэн хийх талаар цуврал бичлэг маань үүгээр дуусч байна. Бонсайтай холбоотой сонирхолтой мэдээллүүдийг цаашид оруулж байх болно. Ямар сэдэв сонирхож буй талаараа comment үлдээгээрэй.


Эх сурвалж: http://www.bonsaiforbeginners.com






6 comments:

Anonymous said...

Гайхалтай хичээл байлаа!! Их баярлалаа.

Naraa B said...

миний блогт зочилдог танд баярлалаа. цаашид бонсайн талаар сонирхолтой бичлэгүүд оруулж байнаа

Anonymous said...

Бонсайны талаарх бичлэгүүдийг чинь эхнээс нь дуустал нь уншлаа, баярлалаа. Сайн болсон байна аа :). Та өөрөө бонсай хийж байв уу?

Anonymous said...

http://millionremaininglights.blogspot.com/2011/02/blog-post_01.html
Энэ бичлэгийг сонирхоод үзээрэй, бас бонсайны тухай гардаг :)

Anonymous said...

сайн бна уу

Naraa B said...

Сайнуу Бат-Эрдэнэ, миний бичлэгийг сонирхон уншсанд баярлалаа. Дээрх линкээр орж үзлээ үнэхээр сонирхолтой юм. Би гүнжийн нулимс гэдэг цэцгээ бонсай болгох гэж байгаа, бонсай зориулалтын сав гадуур ер олдохгүй юм,соёолжид байсан нь хэт жижиг санагдаад яадаг билээ гээд л байжийн. удахгүй цэцгээ янзлахаараа бичлэг оруулнаа.

Post a Comment