Олон цэцгэн дунд ганц нэг нь орхигдчихоод байх юмаа хэхэ. Энэ velvet crush гээд ялдмыг уг нь түрүү жил их аятайхан ургуулж байсан юм. 

Түрүү жил нэг иймэрхүү ургаж байсан.

Өнгөрсөн намар их тайралтын дараа. Арай л хэтэрхий их тайрчихсан юм шигээ, өвөлжин ургаад ургаад иймхэн жоохон ккк.

4 сард.

5 сард. Энэ яагаад ингэж ургасныг нь хэлж чадахгүй нээ хэхэ. Яг үнэндээ хэлбэржүүлэхээ мартчихсан юмаа. Чимхэлт хийхээ мартаад, энэ маань өөрөө ингээд сунаад ургачихаж. Бас цэцэглэж байдаг хэхэ.

Энэ ялдам маань бусдаасаа хамгийн түрүүнд цэцэглэдэг шдээ, тэгээд намар хүртэл байнга цэцэглээстэй байдаг.



6 сард улам л урт ургаад биеэ ч даахаа байлаа .






8 сарын дундуур цэцэглэсээр л байна. 

Ирэх жил аятайхан анхаарч ургуулаад зөндөө олон цэцэглүүлнээ ;)




0 comments:

Post a Comment