Над байгаа бас нэг хар ялдам бол "Maxima" гэдэг сорт. Lady in black нь илүү олон цэцэг гаргадаг, дээшээ авирч ургадгаараа энэнээсээ ялгаатай юм байна.

Өнгөрсөн жил анх үрсэлгээ байхдаа их унжгар байсаан, огт цэцэглээгүй. Ер нь хар өнгийн ялдмууд бусад өнгөө бодвол их эмзэг юм байна лээ. Байсхийгээд л хамаг навч нь урвайгаад, нэг бол хорхой шавьжид баригдаад их сонин эмзэг дэлбээнүүд байлээ.

Хавар 3 сард овоо ургах янзтай болж ирлээ. Бас л тайралт чимхэлт хийгээгүй, өөрөө л аяндаа ургаад ирсэн.


4 сарын сүүлээр иймэрхүү байдалтай байна.


6 сард навчнууд нь нэг сонин зэв шиг өнгөтэй болоод ирлээ. Бас л хорхойд бариулсан бололтой, орос хор найруулаад цацчихлаа.

Хортон шавьжнууд бүгд устсан бололтой, 8 сар гэхэд бундуйлчихсан байна.




Тал бүрээсээ л салаалж мөчирлөөд сайхан ургаж байна.

Цэцэг нь анх дэлгэрэхдээ хар байснаа, бүрэн дэлбээгээ нээхээр бага зэргийн хөх туяатай болж байна.



Цэцэг нь нилээн удаад ирэхээрээ улаан хүрэн болдог.




9 сард битүү цэцэгтэй боллоо








0 comments:

Post a Comment